Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөцлөлтөд анхаарч ажиллахыг үүрэг болгов Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо Н.Отгонбаяр: Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна Японы Засгийн газар байнгын оршин суух зөвшөөрөл авах шалгуурыг нэмэгдүүлнэ Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа Нийслэлд шинээр баригдаж буй барилгуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист Намын урилгаар тус улсад айлчилж байна Увс аймгийн хүнсний үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ “Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталлаа Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
П.Бүрэнтөгс ес даван түрүүллээ

Үндэсний их баяр наадам, Их Монгол Улсаа байгуулсаны 806, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баярт зориулсан хүчит бөхийн барилдаанд Увс аймгийн Давст сумын харьяат Алдар спорт хороо, Дулааны цахилгаан станц дөрөв төрийн өмчит компанийн бөх Аймгийн арслан Пүрэвийн Бүрэнтөгс ес даван түрүүллээ. Үзүүр түрүүнд Архангай аймгийн Булган сумын харьяат Макс группын бөх Улсын заан Дамбийн Рагчаа найм даван үзүүрлэж улсын гарьд цолны болзол хангалаа. Ийнхүү сүүлийн гурван жилийн наадамд Увс аймгийнхан түрүүллээ. Ардын хувьсгалын 89 жилийн ойд Улсын арслан Б.Ганбат, 90 жилийн ойд Улсын аварга С.Мөнхбат түрүүлсэн бол өнөө жил ийнхүү Давст сумын харьяат Пүрэвийн Бүрэнтөгс түрүүлэв. Түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цол, үнэмлэхийг нь гардуулж өглөө.

Г.ДАВАА

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан