Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөцлөлтөд анхаарч ажиллахыг үүрэг болгов Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо Н.Отгонбаяр: Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна Японы Засгийн газар байнгын оршин суух зөвшөөрөл авах шалгуурыг нэмэгдүүлнэ Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа Нийслэлд шинээр баригдаж буй барилгуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист Намын урилгаар тус улсад айлчилж байна Увс аймгийн хүнсний үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ “Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталлаа Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
ЖУУЛЧДЫН СОНИРХЛЫГ СУРЫН АСАР ТАТАЖ БАЙЛАА
Баяр наадмын үеэр жуулчдын анхаарлыг хамгийн их татсан  асар бол сурынхан байлаа. Арга  ч үгүй биз. Наадмын гоёлоо өмссөн харваачид нумын хөвчийг татан цэц мэргэнээ сорих нь анх удаа харж буй жуулчдын анхаарлыг өөрийн эрхгүй татсан байлгүй. Ялангуяа,  эмэгтэй харваачдыг жуулчид ихэд биширч, нумыг нь татаж үзэж байгаа харагдана билээ. Энэ жилийн хувьд 350 гаруй харваач цэц мэргэнээ сорьж, наадамчин олноо баясгасан. 

Үүнээс эмэгтэй харваачдын түрүү байг Хэнтий аймгийн Дадал сумын уугуул Монгол Улсын мэргэн Х.Оюунчимэг товх харваанд амжилттай харваж, Үндэсний их баяр наадамд хошой мэргэн боллоо. Харин удаах байруудад Багануур дүүргийн харваач спортын мастер М.Өлзийханд хэмээх залуухан үе дамжсан харваач шалгарсан бол гуравдугаар байранд Өмнөговь аймгийн Баяндалай сумын уугуул спортын мастер Н.Цэцэгмаа шалгарч наадамчин олноо баясгасан. Харин эрэгтэй төрөлд Халх сурын харваанд Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат Баянзүрх дүүрэг, “Бурхан халдун” группийн харваач Монгол Улсын гоц мэргэн Ц.Хүдэрчулуун 40 сумнаас 39 онож, энэ жилийн Үндэсний их баяр наадмын түрүү харваач болов. Монгол Улсын гоц мэргэн Ц.Хүдэрчулууны хувьд 2002 онд Үндэсний их баяр наадамд түрүүлж гоц мэргэн цол авч байсан бол ийнхүү улсын баяр наадамдаа дөрөв дэх удаагаа түрүүлж гарамгай мэргэн цолны болзол хангаж Монгол Улсын Ерөнхийлөгчөөс шагналаа гардан авсан юм.


М.Өлзийханд: Би удам дагасан харваач
 
Багануур дүүргийн харваач, спортын мастер М.Өлзийхандтай цөөн хором ярилцлаа.

-Эмэгтэй төрөлд хоёрдугаар байранд шалгарчээ. Өрсөлдөгчид хэр байв?
-Нийт 40 сум тавихаас  10-ны өдөр 16- г нь тавьсан. Миний хувьд эхний өдрөөсөө л гайгүй харвасан. Жил ирэх тусам хүмүүсийн оноо их өндөр болж байна. Огт алдаагүй харваач бас бий.

-Энэ спортод анх хөл тавьж байсан үеэ дурсахгүй юу?
-Сурын харваагаар ес дэх жилдээ хичээллэж байна. Хүүхдийн төрөлд харваж байхдаа улсад түрүүлж байсан.

-Яагаад энэ спортыг сонирхож хичээллэх болсон бэ?
-Манай аав Монгол Улсын хошой мэргэн Бямбасүрэн гэдэг хүн байдаг. Би удам дагасан харваач. Манай аавын өвөө хүртэл харвадаг хүн байсан гэсэн.  Аавыгаа дагаад л сур харвадаг болсон.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан