Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“FACEBOOK”-ээс болж эхнэрийнхээ аминд хүрэв

АНУ-ын жирийн иргэн Вейн Форрестер гэх эр хачирхалтай гэмээр асуудлаар хүн амины хэрэг хийжээ. Дэлхийн хэмжээнд хамгийн олон хүн ашигладаг “Facebook” олон нийтийн сүлжээ хуудсыг тэдний нийт хэрэглэгчдийн гуравны нэг нь бүхэл бүтэн амьдралынхаа үнэт зүйл хэмээн үздэг гэсэн судалгааг Их Британи улсын судлаачид нотлосон байдаг. Харин энэ хэргийн хувьд, Форрест эхнэрээ өөрийн “Facebook” хуудсынхаа гэр бүлийн байдлын талаархи мэдээллээ “Гэрлэсэн” гэдгээс “Ганц бие” болгосных нь төлөө амийг нь хөнөөсөн байна. Тэрээр хэрэг хийснийхээ даруйд гэрийн ойролцоох цагдаагийн хэсэг рүү өөрийн биеэр очин хэргээ хүлээсэн байна. Мэдүүлэг өгөх үед “Би түүний Facebook хуудсыг үзчихээд тэр өдрийнхөө орой түүнд хэлэхэд тэр огтхон ч тоогоогүйд миний уур маш их хүрсэн” гэжээ. Харин Facebook-н зүгээс энэ явдалд маш их харамсч байгаагаа өнгөрөгч ням гаригт мэдэгдсэн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан