Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гашуунсухайт боомтын авто тээврийн зохион байгуулалтыг сайжруулж, нүүрсний экспортыг нэмэгдүүлнэ Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо Наадмын нээлт, хаалтын тоглолтын найруулагчийг ирэх оны хоёрдугаар сард багтаан сонгон шалгаруулна “Эрдэнэс Оюутолгой“-н гүйцэтгэх захирал Э.Ганхүүг 48 цагийн хугацаагаар баривчилжээ Улаанбаатар метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны тендерийн бэлтгэлийг хангаж байна Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо Нийслэлийн есөн дүүргийн 14 байршилд зассан сүлд модны гэрлийг өнөөдөр 19:00 цагт зэрэг асаана “Мах Импэкс” ХК орон даяар урамшуулалт хөтөлбөр зарлалаа Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална
Эртний Ромын дурсгалуудыг Исламын улс сүйдэлж дуусах нь

Б.СЭВЖИДМАА


Эртний Ромын эзэнт гүрнээс өнөө үед үлдэж хоцорсон Сирийн Палмира хотын олон мянган жилийн настай, үнэ цэнэтэй түүх дурсгалыг устгахаар Исламын улс бүлэглэлийнхэн бэлтгэж байгааг ОХУ-ын тагнуулчид олж мэджээ. Дахин давтагдашгүй, хүн төрөлхтний өв соёл болсон эртний түүх барилга байгууламжийг устгахаар Исламын улсын хэт даврагсад их хэмжээний тэсрэх дэлбэрэх бодисыг зөөж байгааг ачааны машины хөдөлгөөнөөр олж тогтоожээ.

Дэлхийн архитектурын ховор нандин дурсгал болон үлдэж, ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвд бүтнээрээ багтсан Палмира хотын  соёлын дурсгалуудыг 2015 оноос хойш Исламын улсынхан их хэмжээгээр сүйдэлж, танихын аргагүй болгоод байгаа. 2015 оны тавдугаар сард Палмираг эрхшээлдээ оруулсан Исламын улс бүлэглэлийнхэн өнгөрсөн жил Сирийн армид цохигдон нэг хэсэг ухарсан боловч эргээд хяналтаа тогтоож чаджээ. Тэдний гарт эртний Ромын түүхт задгай театр, МЭ 270 оны тэртээд барьж босгосон Тетрпилоны багана, Ялалтын нуман хаалга, Аль-Латын арслан, Баалшамины сүм, Белийн сүм гэх мэт хүн төрөлхтний өв соёл болсон гайхамшигт дурсгалууд сүйдээд байна. Хэт даврагсдад Палмирагийн музейн үзмэрүүд, эртний үнэт олдворуудыг зааж өгөхөөс татгалзсан их сургуулийн профессор тэдний гарт цаазлагдсан юм. Тэд үүгээр ч зогсохгүй эртний Ромын урлагийн ариун дагшин газар байсан задгай театрын цаазын тавцан болгож, олон арван хүний амийг хороосон бичлэгээ дэлхий нийтэд цацаж байсан.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан