Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ “Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын төлөөлөлтэй уулзлаа Дэлхийн жишигт нийцсэн 512 зүслэгт томограф ашиглалтад орж, зүрх, тархины эмгэгийг секундийн дотор оношлох боломж бүрдлээ Маргааш 1-р хорооллын арын замыг хаана Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна “Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль" зохион байгуулагдана "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
НЭГДСЭН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ОЛОН УЛСЫН ISO СТАНДАРТУУДЫН II ДАХЬ ДАВТАН БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2019 оноос хойш Олон улсын Нэгдсэн менежментийн тогтолцооны ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо, ISO 14001:2015 Байгаль орчны менежментийн тогтолцоо, ISO 45001:2018 Хөдөлмөр эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцооны стандартуудыг Франц Улсын Афнор группээс баталгаажуулан, хэрэгжүүлж ирсэн. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хөрс хуулалт, нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагаанд тогтмол сайжруулалт хийж байна.

Давтан II баталгаажуулалтын аудитын хаалтын хурлын үеэр аудитын үр дүнгийн талаар компанийн удирдлагуудад танилцуулж, “Эрдэнэс Тавантолгой” ХК гурван стандартаар нэгэн зэрэг баталгаажуулалтын аудитад амжилттай хамрагдсанд баяр хүргэн амжилт хүслээ.Олон Улсын ISO стандарт нь бизнесийн итгэлцлийг нэмэгдүүлэх, бодит эрсдэлийг бууруулах, хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэх, тогтвортой хөгжлийн зарчмыг хэрэгжүүлэх, гүйцэтгэлийн хяналт, үр дүнд суурилсан тогтолцоо бөгөөд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах,  байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах, комплайнсын тогтолцоог бий болгох , олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан