Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ким Чин Ун маршал цол хүртлээ
Хойд солонгосын тэргүүн Ким Чин Ун саяхан маршал цол авсан тухай тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлжээ. Хойд солонгосын армийн командлагч Ри Ёонгхо эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаа өгсөн хэмээсэн байна. Маршал цол нь армийн хамгийн дээд цол бөгөөд ингэснээр Ким цэрэг армийн бүх эрхийг гартаа авч байгаа юм. Ким Чин Ун ньөнгөрсөн оны 12 дугаар сард эцэг Ким Чин Ирийг нас барсаны дараа улсыг удирдах эрхийг залгамжлан авсан билээ. Маршал цолыг өмнө нь эцэг Кимийг нас барсны дараа түүний мэндэлсний 70 жилийн ойг улс даяар тэмдэглэхэд нэхэн олгож байжээ. Ийнхүү шийдвэр гарсанаар Ким Чин Ун нь БНАСУ-ын төр болон цэргийн эрхийг хамтатган захирах ерөнхийлөн командлагч болж байгаа юм. Энэ шийдвэрийг “Улсын Төв Хороо”, “Цэргийн ерөнхий комисс”, “Солонгосын хөдөлмөрчдийн нам” гаргасан гэнэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан