О.Мөнхбаатар: Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгахаар төлөвлөж байна
УИХ-ын дарга Н.Учралыг өнөөдрийн чуулганаар чөлөөлнө
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
АҮЭБЯ:ОХУ-ын автобензиний экспортын хоригт Монгол Улс хамаарахгүй гэв
Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учрал Г.Занданшатарыг танхимынхаа сайдаар ажиллахыг урилаа
Ливийн парламентад ”Үндэсний хүчний холбоо” 39 мандат авчээ
Ливид болсон парламент, Бүх ард түмний үндэсний конгрессын сонгуульд тус улсын түр засгийн газрын ерөнхий сайд, шилжилтийн үндэсний зөвлөлийн дарга асан Махмуд Жибрилийн тэргүүлсэн “Үндэсний хүчний холбоо” нам хамгийн олон буюу 80 суудлаас 39-ийг нь авлаа гэж Сонгуулийн төв байгууллага мэдэгджээ. Хоёрдугаарт, Шударга ёс, бүтээн байгуулалтын нам буюу “Ах дүү мусульманчууд” намын ливийн салбар 17 суудал авсан бол үлдсэн 24 суудлыг бүс нутгийн болон улс төрийн жижиг намууд эзэлжээ.
Шинжээчдийн үзснээр чухам аль тал олонхи болохыг одоохондоо хэлж мэдэхгүй байгаа гэнэ. Нөгөө талаар ямар хүчнүүд эвсч, нам байгуулах нь ч мэдэгдэхгүй байгаа бололтой. Ливийн Бүх ард түмний конгрессын 200 суудлын 80-ыг нь намын нэрсийн жагсаалтаар хуваарилдаг бол 120-ыг нь ард түмэн нэрсээр нь сонгодог юм байна. Гэхдээ конгрессын нийт мандатыг хүн амын тоогоор хуваарилж 100-г нь баруун, 60-ыг нь зүүн, 40-ийг нь өмнөд мужуудаас сонгодог байна.
Ливид арабын хувьсгал өрнөж хар хурандаа гэдэг дарангуйлагч Муаммар Каддафиг огцруулан амийг нь хөнөөснөөс хойш шилжилтийн үндэсний зөвлөл буюу түр Засгийн газар засгийн эрхийг барьж байсан юм.

0 Сэтгэгдэл