О.Мөнхбаатар: Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгахаар төлөвлөж байна
УИХ-ын дарга Н.Учралыг өнөөдрийн чуулганаар чөлөөлнө
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
АҮЭБЯ:ОХУ-ын автобензиний экспортын хоригт Монгол Улс хамаарахгүй гэв
Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учрал Г.Занданшатарыг танхимынхаа сайдаар ажиллахыг урилаа
Уго Чавес шударгаар өрсөлдөнө гэнэ

Латин америкийн Венесуэл улсад ирэх аравдугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид шударгаар өрсөлдөх, сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрнө гэсэн хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Нэр дэвшигчдийн дотор өнөөгийн ерөнхийлөгч Уго Чавес, түүний хүчтэй өрсөлдөгч Энри Каприлес нар байгаа юм.
Нэр дэвшигчдийн гарын үсэг зурсан энэ хэлэлцээрт сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрнө гэхээс гадна улсынхаа Үндсэн хууль, сонгуулийн тухай хуулиудыг мөрдлөг болгож, харилцан бие биеэ хүндэтгэж сонгуулийн кампанит ажлаа шударга явуулна гэж заасан байгаа юм. “Энэ хэлэлцээр ерөнхийлөгчийн сонгуулийн төгсгөлийн хэсгийг тайван, шударга явуулахад чиглэж байна” гэж тус улсын Үндэсний сонгуулийн хорооны дарга Тибисай Лусен хэлсэн байна. Аравдугаар сарын 7-нд болох энэ сонгуульд өрсөлдөгчдөөс өнөөгийн ерөнхийлөгч Уго Чавес ялах магадлал тун өндөр байгаа гэж ажиглагчид үзэж байна. Хамгийн сүүлд хийсэн судалгааны дүнгээс үзэхэд, Уго Чавес нийт сонгогчдын 53,5 хувийг авах бол түүний өрсөлдөгч Каприлес 38,6 хувийн санал авна гэсэн дүн гарчээ. Тэгэхээр эх орноо социалист баримжаагаар хөгжүүлэх гэж яваа Уго Чавес гурав дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдох магадлал өндөр байгаа юм.
Практикаас харахад, сонгуулийн өмнө нэр дэвшигчид иймэрхүү “найрсаг байх” гэрээ хэлцэл хийдэг ч энэ нь цагаа олж яг сонгуулийн дүнг харилцан хүлээн зөвшөөрөх баталгаа болж чадахгүй байх явдал гардаг. Энэ долдугаар сарын 1-нд Мексикт болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө дөрвөн нэр дэвшигч нь мөн л ийм “иргэний зоригийн пакт” нэртэй гэрээ хэлцэлд гарын үсэг зурсан ч хэрэг дээрээ үүнийгээ мөрдөөгүй юм. Тус сонгуулийн эцсийн дүнгээр хоёрдугаар байрт орсон зүүний хүчнээс нэр дэвшигч Мануэль Лопес Обрадор сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдээд ялагч болох хувьсгалт намаас нэр дэвшигч Энрике Пенья Ньетог сонгогчдын саналыг их хэмжээгээр худалдан авсан гэж буруутгасан юм. Юутай ч, гадаадын хөрөнгө оруулагчдыг эх орноосоо шахаж, хувийн хэвшлийн томоохон компани, корпорациудыг улсын мэдэлд авснаараа Латин Америкийн дарангуйлагч, социалист хэмээн нэрлэгдсэн Уго Чавесын бүрэн эрхийн хугацаа дуусах гэж байна.

0 Сэтгэгдэл