Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Нэгдмэл орос” намын байранд өөрийгөө шатаажээ
ОХУ-ын Новосибирск хотын “Нэгдмэл Орос” намын байранд нэгэн эмэгтэй биедээ шатаагч шингэн асгаж, өөрийгөө шатаасан хэрэг гарчээ. Энэ талаар Новосибирск хотын захирагчийн алба мэдээлсэн боловч чухам яагаад эмэгтэй ингэж амиа хорлох гэсэн талаар дурдаагүй байна.  “Нэгдмэл Орос” намын байр нь нэгэн худалдааны төвийн байранд байрладаг болохоор 20 орчим хүнийг нүүлгэн шилжүүлж аюулгүй газарт гаргасан ч намын байр бүхэлдээ шатаж нийтдээ 70 орчим хавтгай дөрвөлжин метр талбай галд өртжээ. Одоо эмнэлэгт хүргэгдээд  байгаа эмэгтэйн бие хүнд байгаа аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан