Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
ШАГНАЛ АВСАН БҮХ ТАМИРЧИН СЭРГЭЭШИЙН ШИНЖИЛГЭЭ ӨГНӨ
Лондон-2012 олимпод оролцсон нийт тамирчны тал хувь нь тэмцээний үеэр сэргээшийн шинжилгээ өгөх юм байна. Зуны олимп болон паралимпын үеэр 150 эрдэмтнээс бүрдсэн багийнхан нийтдээ зургаан мянган хүний сэргээшийн шинжилгээг хянах гэнэ. Харин сэргээшийн шинжилгээ авах, лабораторт ажиллах нийт хүний тоо нь мянга орчим байна. Энэ бүхий л багийнхан өдөрт дунджаар 400 орчим тест авч шинжилж байх юм байна. Шинжилгээний лабораторууд шөнө ч амсхийлгүй ажиллаж ялангуяа шагнал хүртэгчдийг нь шинжилгээнд хамруулах гэнэ.
ТАМИРЧИД ЛОНДОНД ИРСЭЭР БАЙНА
Даваа, мягмар гаригт Их Британийн нийслэл Лондонгийн олон улсын Хитроу нисэх буудалд нэг өдөрт гэхэд л 120 орчим мянган хүн буусан нь зуны ердийн өдрийнхөөс даруй 10 мянган хүнээр илүү байгаа юм байна. Тэдний дунд орон орны мянга мянган тамирчин, дасгалжуулагч, албаны хүмүүс ирж байгаа болохоор одоо ганцхан олимпын үеийн аюулгүй байдлыг британичууд хэрхэн хангасан бэ гэдэг л үлдэж байна.
Олимпын тосгонд нийтдээ 16 мянган тамирчин, албаны хүмүүс байрлах юм.
ОЛИМПЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ
Зуны олимпын үеийн аюулгүй байдлыг хангахаар гэрээ хийсэн хувийн хамгаалалтын “G4S” компанийн зүгээс хамгаалалтын 3500 ажилтан л гаргах бол Британийн Батлан хамгаалах яам энэ ажилд 13,5 мянган цэргийн албан хаагчийг ажиллуулах юм байна. Үүний тулд цэргийн олон албан хаагчаа ээлжийн амралтыг өөрчлөхөд хүрсэн байна. Саяхан Их Британийн Дотоод хэргийн сайд Тереза Мэй парламентдаа “Олимпын тоглолтын үеийн аюулгүй байдлыг хангах бүхий л арга хэмжээг авсан” гэж мэдэгджээ.

0 Сэтгэгдэл