Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Танзанид хөлөг онгоц живж 27 хүн амь үрэгдэв
Танзаний нийслэлээс Энэтхэгийн далай дахь Занзибар арал руу зорчигч тээвэрлэж явсан хөлөг онгоц хажуулдсаныхаа дараа живж осолдсон байна. Хөлөг дээр нийтдээ 280 орчим зорчигч явсны дотор 30 хүүхэд байсан бол зургаа нь хөлгийн багийн гишүүн байжээ. Одоогийн байдлаар зорчигчдоос 27 хүн амь үрэгдсэний дотор  гадаадын хоёр  иргэн байна. Үүнээс гадна 100 орчим хүнийг сураггүй болсон гэж орон нутгийн аврагчид мэдээлж байна. 150 орчим хүнийг аварч Занзибарт хүргээд байгаа юм. Энэтхэгийн далайд их хэмжээний салхитай байсан нь хөлөг осолдох гол шалтгаан болжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан