Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Болгарын нисэх буудалд дэлбэрэлт болов
Лхагва гаригийн үдээс хойш Болгарын Бургас хотын нисэх буудалд Израйлын нийслэл Тель-Авиваас нисч ирсэн зорчигчдыг суулгасан автобус дэлбэрч 30 хүн нэрвэгдсэний зургаа нь газар дээрээ нас баржээ. Жуулчдыг тээвэрлэсэн автобус израйлийн зорчигчдын нислэгээ хүлээж байсан “Sаrafovo” терминалын дэргэд дэлбэрсэн байна. Автобусанд “Нарны эрэг” амралтад амрахаар ирсэн израйлын 40 зорчигч явжээ. Шархдаж түлэгдсэн хүмүүсийг Бургас хотын эмнэлэгт хүргэсний дотор 11 настай хүүхэд, хоёр жирэмсэн эмэгтэй байгаа юм байна. Дотоод явдлын яамныхан нисэх буудлыг хааж хяналт шалгалтын ажил хийж эхэлжээ. Эхний таамгаар автобусны хаалганы орчим амиа золиослогч байсан юм уу, эсвэл чемодантай дэлбэрэх бодис байсан бололтой. Дэлбэрэлтийн үеэр автобус агаарт нисч, ойр орчимд нь байсан хоёр тээврийн хэрэгсэл өртжээ. Израйлын ерөнхий сайд Беньямин Нетанияху “Энэ халдлагыг Иран дахь исламын хувьсгалын корпус юм уу, алан хядагч “Хизбалла” бүлэглэл үйлдсэн байж магадгүй” гэж мэдэгдсэн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан