УИХ-ын дарга Н.Учралыг өнөөдрийн чуулганаар чөлөөлнө
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
АҮЭБЯ:ОХУ-ын автобензиний экспортын хоригт Монгол Улс хамаарахгүй гэв
Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учрал Г.Занданшатарыг танхимынхаа сайдаар ажиллахыг урилаа
Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ
Мексикийн бас нэг хот цагдаагүй болох нь
Мексикийн умард нутгийн Сан-Франсиско-де-Кончоса хотын цагдаагийн газрын бие бүрэлдэхүүний 90 хувь нь халагдах өргөдлөө нэгэн зэрэг өгснөөр албан үүрэгтээ үнэнч дөрөвхөн цагдаа л үлдэх болоод байгаа гэнэ. Энэ хотод хүчирхийлэл, аллага газар авсны улмаас цагдаагийн ажилтнууд амь нас, эрүүл мэндээ бодож ийм шийдэл гаргацгаажээ. Зөвхөн сүүлийн нэг сарын хугацаанд гуравхан мянган хүнтэй энэ хотод 12 аллага гарсан нь цагдаагийнхан ийнхүү өөрсдийгөө бодоход хүргэжээ. Аргагүй болсон хотын цагдаагийн газрын дарга холбооны Засгийн газарт хандахад хүрсэн байна.
Энэ бол тус улсад цагдаагийн ажилтнууд халагдах өргөдлөө бөөнөөрөө өгч байгаа анхны тохиолдол биш гэнэ. Өнгөрсөн оны наймдугаар сард Асенсьон хот бас л хэв журам сахиулагчгүй үлдэж байсан аж.
Энэ бол тус улсад цагдаагийн ажилтнууд халагдах өргөдлөө бөөнөөрөө өгч байгаа анхны тохиолдол биш гэнэ. Өнгөрсөн оны наймдугаар сард Асенсьон хот бас л хэв журам сахиулагчгүй үлдэж байсан аж.
0 Сэтгэгдэл
























