Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Башар Асадыг огцрохыг уриаллаа

Доха хотноо хуралдаж байгаа Арабын орнуудын лигийн улсын Гадаад яамны тэргүүнүүд Сирийн Ерөнхийлөгч Башар Асадыг албан тушаалаасаа сайн дураараа огцорч улс оронд дахь  хүчирхийллээ зогсоохыг уриаллаа. “Яриа хэлэлцээ ерөнхийлөгч Асадыг гарцаагүй огцруулахад  хүргэж байна” гэж Катарын Гадаад хэргийн сайд Хамад бин Жасим аль-Тани сэтгүүлчдэд мэдэгджээ. Түүнийхээр бол Асадын энэ зоримог шийдвэр л дотоодын хямралаасаа болоод талуудын цус урсгасан байлдаанаас бол олон хүний амь үрэгдэж байгаа улс орныг нь аврах юм байна. Катарын төлөөлөгч бас НҮБ-ын болон Арабын орнуудын лигийн тусгай төлөөлөгч Кофи Аннаны чиг үүргийг өөрчлөхөө мэдэгджээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан