Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Баянхонгор аймагт бага олимп болно
2008 оны тавдугаар сард Баянхонгор аймагт анх удаа бага олимпийн бамбарыг буухиалж, дөрвөн жил тутамд уламжлал болгон зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн нь аймгуудаас анхдагч болсон юм.
“Баянхонгор бага олимп-2008”-ын “Бага олимпоос их олимпийн оргил өөд” уриа биеллээ олж “Бээжин-2008”-аас монголчууд анх удаа олимпийн аваргатай болж байв. Энэ удаагийн бага олимпийг ирэх сарын 10-12-нд буюу Лондоны олимпийн сүүлийн өдрүүдэд Баянхонгор аймагт зохион байгуулах гэж байна.
Энэ удаа Баянхонгор аймгийн 20 сум, 9 багаас спортын 28 баг 756 тамирчин 9 төрлөөр гурван хоног өрсөлдөх юм байна.
Чөлөөт бөх, жүдо, хүүхдийн хөлбөмбөг гэх мэт спортын есөн төрөл тус бүрд 1, 2, 3 дугаар байрын эздийг тодруулж, багийн онооны нийлбэр дүнгээр эхний гурван байрын эздийг мөн шалгаруулах юм байна.
Энэ жилийн олимпийн бэлгэ тэмдгийг уламжлал ёсоор говийн мазаалайг болгохоор болжээ. Энэ жилийн бага олимпийн онцлог нь тус аймгийн сум бүрээр олимпийн бамбарыг аялуулах юм байна.
2008 оны тавдугаар сард Баянхонгор аймагт анх удаа бага олимпийн бамбарыг буухиалж, дөрвөн жил тутамд уламжлал болгон зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн нь аймгуудаас анхдагч болсон юм.“Баянхонгор бага олимп-2008”-ын “Бага олимпоос их олимпийн оргил өөд” уриа биеллээ олж “Бээжин-2008”-аас монголчууд анх удаа олимпийн аваргатай болж байв. Энэ удаагийн бага олимпийг ирэх сарын 10-12-нд буюу Лондоны олимпийн сүүлийн өдрүүдэд Баянхонгор аймагт зохион байгуулах гэж байна.

0 Сэтгэгдэл