Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
ПОЛЬШ УЛСЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДИЙН АЙЛЧЛАЛ ЭХЭЛЛЭЭ
Монголын оюутны спортын холбооны урилгаар Польш улсын оюутны спортын холбооны төлөөлөгчид 2012 оны 07 сарын 24-28-ны өдрүүдэд манай улсад айлчлахаар хүрэлцэн ирлээ. Төлөөлөгчдийн тэргүүнээр Польш улсын Вроцлав хотын дарга Рафал Дуткевич ирж байгаа бол бүрэлдэхүүнд нь Олон улсын оюутны спортын холбооны Гүйцэтгэх хорооны гишүүн Мариан Дималски, Вроцлавын хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга Чеслав Адамски, Аялал жуулчлалын агентлагийн дарга Хенрек Крусзински, хотын даргын спортын зөвлөх Збигниев Корзениовски, Польшийн оюутны спортын холбоо, “Klub Srodowiskowy” Akademicki Zwiazek Sportowy-ийн удирдах зөвлөлийн гишүүд Илиас Филипидис, Х.Станислав нар оржээ.
Төлөөлөгчид нийслэлийн засаг дарга Б.Баатарзоригт болон хотын цагдаа, аялал жуулчлал, хот төлөвлөлт, спортын газрын дарга нартай өөрсдийн ажлын чиглэлээр уулзалт хийх юм.
Түүнчлэн Олон улсын оюутны спортын холбооны ерөнхий санхүүч, Монголын оюутны спортын холбооны ерөнхийлөгч Д.Баясгалантай хамтран ажиллах гэрээ байгуулж, хоёр орны оюутны спортын байгууллагынхан харилцан туршлага солилцох, их дээд сургуулийн спортын үйл ажиллагаатай танилцана. Мөн төлөөлөгчид хөдөө орон нутагт аялах хөтөлбөртэй юм.
Польшийн төлөөлөгчид 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр 2009 оны 5 сард Монголын оюутны спортын холбооны шугамаар ажлын анхны айлчлалаа хийж байсан юм.

0 Сэтгэгдэл