БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
АҮЭБЯ:ОХУ-ын автобензиний экспортын хоригт Монгол Улс хамаарахгүй гэв
Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учрал Г.Занданшатарыг танхимынхаа сайдаар ажиллахыг урилаа
Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
Сириэс 115 мянган хүн дүрвэжээ
Ерөнхийлөгч Башар Асадыг огцрохыг шаардсан эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, иргэний дайн болж байгаа Сири улсаас нийтдээ 115 мянган хүн дүрвэж гадаад оронд гарчээ. Өчигдөр Киприйн нийслэлд болсон Европын холбооны гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нарын албан бус уулзалтын үеэр НҮБ-ын дүрвэгсдийн асуудал хариуцсан Дээд комиссарын газар мэдээлсэн байна. Дүрвэгсдийн олонхи нь Турк, Иордан, Ливан руу гарсан бол харин Ирак руу арай цөөн нь гарсан байна. Киприйн Гадаад хэргийн сайд Элен Мавругийн хэлснээр бол дүрвэгсдийн тал нь хүүхэд байгаа юм байна. Киприйн Гадаад хэргийн сайд бас Сириэс лавтай 200 мянган хүн дүрвэх магадлал байна, тэгэхээр Европын холбоо болон бусад улс орнууд тэдний амьдрах нөхцөлийг хангах арга хэмжээ авах шаардлагатай гэжээ. Сирийн дүрвэгсдэд зориулан Ирак, Иордан улс хилээ нээхээ өчигдөр зарлаад байна.
0 Сэтгэгдэл
























