БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
АҮЭБЯ:ОХУ-ын автобензиний экспортын хоригт Монгол Улс хамаарахгүй гэв
Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учрал Г.Занданшатарыг танхимынхаа сайдаар ажиллахыг урилаа
Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
Хятадад үерийн улмаас 95 хүн амь үрэгджээ

Долдугаар сарын 20-ноос эхлэн Хятадын 17 мужид үргэлжлэн орж байгаа ширүүн борооны улмаас амь үрэгдсэн хүний тоо 95-д хүрээд байна. Үүнээс гадна 45 хүн сураггүй алга болсон гэсэн мэдээ байна. Цаг агаарын таагүй нөхцөл тус улсын 6,23 сая хүн бүхий 2664 уездыг хамарснаас эрх баригчид үерийн бүсээс 567 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Нийслэл Бээжин хотод гэхэд л 37 хүн нас бараад байгаа бол Бээжинтэй хөрш Хэбэй мужид 17 хүн нас барж, 21 хүн сураггүй алга болжээ. Сычуаньд найм, Юнаньд зургаан хүн амь үрэгдэж дөрвөн хүн сураггүй алга болсон байна.
Ширүүн бороо, аянгад 29 мянган байшин барилга сүйрч, 55 мянган барилга эвдэрч сүйджээ. Энэ он гарсаар хятадад байгалийн гамшиг, салхи, мөндөр, үер, хөрсний гулгаанаас болж 110 сая хүн нэрвэгдсэний 680 нь нас барж, 137 хүн ор сураггүй алга болсон юм.

0 Сэтгэгдэл