Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГЕРМАН УЛСЫН “ААА” ЗЭРЭГЛЭЛ БУУРЧЭЭ


Дэлхийн эдийн засгийн төлөв байдал, тэр дундаа банк, санхүүгийн системийн төлөв байдлыг илэрхийлэх зээлийн зэрэглэлийг илтгэдэг томоохон агентлаг бол “Moody” юм.Энэ он гарснаас хойшхи мэдээллээр Герман улсын “ААА” зэрэглэлд багтаж байсан зээлийн чадварынх нь байдалд шинжилгээ хийхэд “Сөрөг” үр дүн гарчээ. Ингэснээр тэдний банкны систем эрсдэлд орж, Грек улсын хямралын араас алхаж болзошгүй хэмээн үзэж байна. Харин Герман улсын Сангийн яамны сайд Волфганг Шаубле “Moody-с гаргасан энэ мэдээлэлд бидний зүгээс тийм ч их ач холбогдол өгөхгүй байгаа. Яагаад гэвэл манай эдийн засаг одоохондоо тогтвортой байгаа учраас бий болоогүй байгаа эрсдлээс эмээх зүйл байхгүй. Испани улсын хувьд тэдний эдийн засаг манайхтай төстэй ч бүтэц нь өөр гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй ” хэмээн мэдэгдсэн нь дэлхийн санхүүгийн байгууллагуудын анхаарлыг татаад буй.
Үүгээр барахгүй, саяхан евро бүсийн хямралыг даван туулснаа мэдэгдээд байсан Голланд, Люксембург улсуудын зэрэглэл мөн л буурч Франц,  Австрийн эгнээнд элсэв.Энэ талаар Олон улсын Валютын сангийн мэргэжилтэн Кристиан Вүүд “Зээлийн зэрэглэл буурна гэдэг нь санхүүгийн байдал асуудалд орж байгааг илтгэх хамгийн том илрэл. Тиймээс энэ байдлыг евро бүсийн хямралд өртөлгүйгээр шийдэх цорын ганц арга зам бол банкны системээ шинэчилж, илүү оюунлаг алхмыг хийх хэрэгтэй” хэмээн үзэж байгаагаа албан ёсоор цахим хуудсандаа илэрхийлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан