Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

”YOUTUBE”: БЯЦХАН ОХИНЫ ХАЧИРХАЛТАЙ БИЧЛЭГ
Дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй видео сан бол “Youtube”. Энд өдөрт давхардсан тоогоор дөрвөн сая хүн тогтмол ордог гэсэн судалгаа бий. Тэдний үнэнч хэрэглэгчдийн ярьж буйгаар “Нэг өдөр л орохгүй байхад асар олон шинэ бүтээлүүдээс хоцордог” хэмээн ярилцдаг.
Тэгвэл энэ удаа нэгэн сонирхолтой бичлэг тавигдсан нь гурван настай бяцхан охин Софиа Диксоны хаалганы хоёр талаар дээшээ авирч жишим ч үгүй мацаж байгаа бичлэг юм. Түүний аав Петр “Эхнэр бид хоёр охиныхоо маш хурдан шаламгай авирч байгааг хараад олон нийтэд харуулъя гэж шийдээд “Youtube”-д хийсэн. Ингэхдээ Софиагийн “Надад эхлээд их хэцүү санагдсан ч маш зугаатай байсан” гэсэн үгийг тайлбартаа оруулсан байна. Бичлэгийг үзсэн маш олон хүн охиныг  хамгийн сайн уулын спорт клубт элсүүлэх хэрэгтэй. Хэрвээ ямар нэг тусламж хэрэгтэй бол холбоо барина уу гэсэн асар их сэтгэгдлүүдийг үздээжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан