Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Д.БУЯНТ: МОНГОЛ ОХИД БЭЛТГЭЛ БУС ТЭМЦЭЭН ДЭЭР ҮНЭХЭЭР ХҮЧТЭЙ

/Өвөрмонголын эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч/
-Өвөрмонголын эмэгтэй шигшээ баг хэдэн онд байгуулагдсан бэ. Нэлээд хожуу байгуулагдсан гэж сонссон?
-2002 онд Өвөрмонголын анхны эмэгтэй шигшээ баг байгуулагдсан.
-Ц.Чандаганцагааныг бөхийн мэргэжилтнүүд их онцолж байна. Та багшийнх нь хувьд шавиа дүгнэж хэлбэл?
-Аав нь манай нутгийн алдартай бөх. Тиймээс удам дагасан ч юм уу бөхийн спортод их авьяастай тамирчин. Цаашдаа илүү их амжилт үзүүлнэ гэж боддог. Өөрийнх нь хүсэл мөрөөдөл нь сайн тамирчин болох. Тиймээс бэлтгэл сургуулилтаа ч гэсэн маш сайн базаадаг.
-Тамирчид хаанаас санхүүждэг вэ?
-Засагаас биднийг тэмцээн уралдаанд оролцоход дэмжиж тусална. Мөн биеийн тамир спортын хорооноос ч гэсэн тусалж дэмждэг. Гэхдээ Монгол Улсад бол эсэргээрээ санагдлаа. Чөлөөт бөхийн холбоо нь сайн ажилладаг юм байна.
-Хамтарсан бэлтгэл хэр өгөөжтэй болж байна?
-Бидний гол зорилго нь танай улсын олимпод оролцох шигшээ багийн тамирчдад бэлтгэл хангаж өгөхөөр ирсэн.
Тиймээс зорилгоо биелүүлээд л явж байна. Одоо хамгийн гол нь олимпоос медаль хүртчихвэл бидний зорилго биелж байгаа нь тэр.
-Манай эмэгтэйчүүдийн бэлтгэл хэр сайн байна?
-Олимпод оролцох шигшээ багийн эмэгтэйчүүдийг хараад байхад тэднээс сурах зүйл их санагдсан. Энгийн жишээ хэлэхэд л тэд бэлтгэлийн үеэр өөрийнхөө хүч чадлыг харуулдаггүй.
Тэгсэн хэрнээ тэмцээн дээр үнэхээр хүчтэй болчихдог. Тэрийг нь харах их сайхан. Монгол бол бөхийн эх орон. Тиймээс бидний хувьд суралцах зүйл их байна.
-Таны шавь Бүх хятадын аварга болж байсан гэсэн?
-Бүх ард түмний наадмаар түрүүлж байсан юм. 2013 онд дахин түрүүлэх зорилго тавиад шигшээ багийн охид маань их хичээж байгаа.

0 Сэтгэгдэл