Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Буухиа уралдаан болно
“Ростан” группын тэргүүн Жак Ростаны санаачлагаар наймдугаар сарын 26-31-ний хооронд Монголд анх удаа ОУ-ын буухиа уралдаан “Ростан Монгол Трофи”-г Монгол Улсын Байгаль Орчин, аялал жуулчлалын яамтай хамтран зохиохоор болжээ. Энэхүү буухиа Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт зургаан өдрийн турш үргэлжлэх юм. Оролцогч тамирчид багаар уралдах ба нэг баг гурван тамирчинтай байх юм. Багийн тамирчид уулын дугуй, мориор болон явганаар уралдана. Уралдааны гараа Тэрэлжээс эхэлж, Сүхбаатарын талбайд барианд орох юм. Буухиа уралдаан нь байгальд хор хөнөөлгүй буюу моторт төрөлгүй эко уралдаан гэдгээрээ онцлог. Уралдаанд түрүүлсэн баг 10.000 ам.долларын шагналтай ба бусад багийн шагналын сан мөн 10000 ам.доллар юм байна.
Уралдааны хаалт болгож Улаанбаатар хотноо наймдугаар сарын 31-нд гала үдэшлэг зохион байгуулах гэнэ. Уг оройн хүлээн авалтад оролцохоор гадаадын урлаг соёл, спортын одууд мөн хүрэлцэн ирэх ба зочдын дунд Францын хөл бөмбөгийн шигшээ багийн тамирчин, ФИФА-гийн элч Кристиан Каромбо болон Японы загварын сэтгүүлийн од Эрико Накамура нар багтжээ. Үүний дараагаар есдүгээр сарын 1-4-ний хооронд “Трофи” тэмцээний зохион байгуулагч “Ростан Монгол” ХХК, Монголын Жижиг, дунд үйлдвэрийн газар, Францын Ронь Алпийн Жижиг, дунд үйлдвэрийн газартай хамтран Монголд анх удаа Монгол, Францын бизнес болон жижиг, дунд үйлдэрлэл эрхлэгчдийн уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөжээ. 200 гаруй жилийн түүхтэй Францын “Ростан” групп Монголд өөрийн охин компани болох “Ростан Монгол”-оо байгуулаад хоёр жил болж байгаа аж. Дээд зэрэглэлийн арьсан эдлэлийн үйлдэрлэл, арьс боловсруулалтаараа дэлхийд алдартай энэхүү брэндтэй монголчууд танилцаад удаагүй ч хамтын ажиллагаа амжилттай үргэлжилж байгаа бөгөөд Монголын төлөөлөгчдийг Франц улсад болох “Баль Дө Парис” хэмээх арга хэмжээнд урьсан юм байна.

0 Сэтгэгдэл