Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Лондонгийн олимпын нээлтэд 120 гаруй орны төрийн тэргүүн зочилно
Будант Албьоны нийслэл Лондон хотноо ирэх баасан гаригт нээлтээ хийх зуны XXX олимпын наадмын нээлтийн ёслолын ажиллагаанд оролцохоор дэлхийн 120 орны төрийн тэргүүд, мянга мянган VIP зочид тус хотод очих ажээ. Тэдний хувьд Германы канцлер Ангела Меркел, Японы Ерөнхий сайд Ёсихиро Нода, АНУ-ын Тэргүүн хатагтай Мишель Обама, Свазиланд улсын эзэн хаан, Холливудын хамгийн сайхан хос гэгддэг Брэд Питт, Анжелина Жоли нарын зочид багтаж буй гэнэ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж албаны хүмүүсийн хамт Лондонг зорьж, нээлтийн ёслолыг үзэхийн сацуу олимпын тамирчдаа дэмжих юм. Тэрбээр Ерөнхийлөгчийг дагалдан явах хүндэт зочноор Бээжингийн олимпын аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Бадар-Ууган болон Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц нарыг сонгосон билээ.
Их Британийн Хатан хаан 86 настай II Элизаета олимпын нээлтийн үйл ажиллагааг албан ёсоор нээнэ. Гэхдээ нээлтийн үеэрх сюрпризийг зохион байгуулагчдын зүгээс нууцалж байна. Ямартай ч “Харри Поттер” зохиолын эсрэг дүрийн баатар Лорд Валдимортыг мөн л үлгэрийн зохиолд гардаг хүүхэд асрагч Мэри Поппинс ялж буй тухай үзэгдэл гарна гэсэн мэдээлэл байгаа юм. АНУ-ын Тэргүүн хатагтай Мишель Обама улсынхаа олимпын төлөөлөгчдийг тэргүүлж Лондонд ирэх аж. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама нээлтийн ёслолд оролцохгүй гэнэ. Бусад орны төрийн тэргүүдийн тухайд Монакогийн вант улсын ханхүү Алберт, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Ерөнхий сайд Дмитрий Медведев нарын зочид морилно. Путин өөрөө жүдо бөх сонирхдогийн хувьд олимпын жүдогийн тэмцээнийг үзнэ гэдгээ мэдэгдээд буй билээ. Лондонд ирэх хүндтэй зочдыг нэн түрүүнд Букингемийн ордонд хүлээн авах аж. Харин олимпын хүндэт зочдын жагсаалтад Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассад, Зимбабвегийн Ерөнхийлөгч Роберт Мугабе, Беларусийн төрийн тэргүүн Александр Лукашенко нар тодорхой шалтгааны улмаас багтаагүй аж. Энэ зуны олимпын наадамд дэлхийн 120 орны төрийн тэргүүн зочилж буй нь дээд амжилт юм. Өмнөх олимпын наадамд 80 гаруй орны зочид, төлөөлөгчид Бээжинд очиж байжээ. Лондонгийн олимпын зохион байгуулах хорооноос олимпын нээлтийн ёслолын бүжиг, дуу болон бусад урлаг соёлын үзүүлбэр, гэрэлтүүлэг зэрэг нэмэлт зардалд нийт 42 сая ам.доллар зарцуулжээ.

0 Сэтгэгдэл