Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Олимпын нээлтийн ёслол Пол Маккартний “Hey Jude” дуугаараа өндөрлөнө
Их Британийн нэрт найруулагч Дэнни Бойл зуны XXX олимпийн наадмын нээлтийн үеэр “Гайхамшгийн арал” нэртэй шоу зохион байгуулах гэнэ. “Ядуусын хорооллын саятан” кинонд найруулагчаар ажиллаж, Оскар гардсан найруулагч Дэнни Бойл олимпийн наадмын нээлтийг хэрхэн найруулсныг дэлхийн сая сая үзэгч хүлээн сууна. Одоогоор нээлтийн ёслол нууц байгаа ч цугласан олонд тэрбээр энэ шоугаараа Карибийн орнуудаас ирсэн цагаачид, эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх хөдөлгөөнийг дүрслэн үзүүлэх аж. “Бид өөрсдийгөө сайн сайхнаар дүрслэн үзүүлэхийг хичээдэг. Эх орны түүхийн олон үйл явдал, тэр дундаа хүнд хэцүү цаг үеийг ч үзэгчдэд харуулахыг зорьж байна” хэмээн Дэнни Бойл ярьж байсан тэрээр Пол Маккартни “Hey Jude” дуугаараа нээлтийн ёслолыг хаах аж.
27 сая фунт стерлингийн төсөвтэй батлагдсан “Лондон-2012” зуны XXX олимпийн наадмын нээлтийн ёслол орон нутгийн цагаар баасан гаригийн үдэш 21.00 цагт эхлэх юм. Энэ нь Монголын цагаар бямба гаригийн үүрийн 04.00 цагт тохиож байна. “Гайхамшгийн арал” хэмээн нэрлээд буй олимпийн нээлтийн ёслол зохион байгуулагч орныг илтгэх чухал арга хэмжээ. Мөн олимпод оролцох 200 гаруй баг тамирчдын жагсаал, олимпийн туршид бадамлах галт бамбарыг асаах торгон мөчийг дэлхий нийт хүлээж байна.
Их Британийн нэрт найруулагч Дэнни Бойл зуны XXX олимпийн наадмын нээлтийн үеэр “Гайхамшгийн арал” нэртэй шоу зохион байгуулах гэнэ. “Ядуусын хорооллын саятан” кинонд найруулагчаар ажиллаж, Оскар гардсан найруулагч Дэнни Бойл олимпийн наадмын нээлтийг хэрхэн найруулсныг дэлхийн сая сая үзэгч хүлээн сууна. Одоогоор нээлтийн ёслол нууц байгаа ч цугласан олонд тэрбээр энэ шоугаараа Карибийн орнуудаас ирсэн цагаачид, эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх хөдөлгөөнийг дүрслэн үзүүлэх аж. “Бид өөрсдийгөө сайн сайхнаар дүрслэн үзүүлэхийг хичээдэг. Эх орны түүхийн олон үйл явдал, тэр дундаа хүнд хэцүү цаг үеийг ч үзэгчдэд харуулахыг зорьж байна” хэмээн Дэнни Бойл ярьж байсан тэрээр Пол Маккартни “Hey Jude” дуугаараа нээлтийн ёслолыг хаах аж. 27 сая фунт стерлингийн төсөвтэй батлагдсан “Лондон-2012” зуны XXX олимпийн наадмын нээлтийн ёслол орон нутгийн цагаар баасан гаригийн үдэш 21.00 цагт эхлэх юм. Энэ нь Монголын цагаар бямба гаригийн үүрийн 04.00 цагт тохиож байна. “Гайхамшгийн арал” хэмээн нэрлээд буй олимпийн нээлтийн ёслол зохион байгуулагч орныг илтгэх чухал арга хэмжээ. Мөн олимпод оролцох 200 гаруй баг тамирчдын жагсаал, олимпийн туршид бадамлах галт бамбарыг асаах торгон мөчийг дэлхий нийт хүлээж байна.
0 Сэтгэгдэл




















