О.Мөнхбаатар: Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгахаар төлөвлөж байна
УИХ-ын дарга Н.Учралыг өнөөдрийн чуулганаар чөлөөлнө
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
АҮЭБЯ:ОХУ-ын автобензиний экспортын хоригт Монгол Улс хамаарахгүй гэв
Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учрал Г.Занданшатарыг танхимынхаа сайдаар ажиллахыг урилаа
Жулиан Ассанжийг Эквадор орогнуулж магадгүй
АНУ болон дэлхийн улс орнуудын нууц баримт бичгийг олонд дэлгэж шуугиан тариад байгаа алдарт WikiLeaks сайтыг үндэслэгч Жулиан Ассанжийн улс төрийн орогнол хүссэн хүсэлтэд зуны олимпын дараа хариу өгнө гэдгээ Эквадор улс мэдэгджээ. Энэ талаар Эквадорын Гадаад хэргийн сайд Рикардо Патино мэдэгдсэн байна. Тэрээр Жулиан Ассанжийн хүсэлтийг ойрын өдрүүдэд анхааралтай судалж үзээд олимпын дараа наймдугаар сарын 12 гэхэд хариу өгнө гэсэн байна. Өмнө нь Жулиан Ассанжийг Шведэд хүчирхийллийн хэрэгт буруутгахад Патино “инээдтэй зүйл” гэж байсан юм. Жулиан Ассанж одоо Лондон дахь Эквадорын ЭСЯ-нд орогнож байгаа юм. Тавдугаар сарын 30-нд Их британийн дээд шүүх 2010 оны наймдугаар сард гурван удаагийн хүчингийн хэрэг үйлдсэн гэсэн шалтгаанаар Шведэд шилжүүлэхээр шийдвэрлэсэн юм. Харин сайт үндэслэгч өөрөө болохоор Швед улс түүнийг тагнуул хийсэн, нууц материал олонд дэлгэсэн хэргээр АНУ-д шилжүүлэн өгч магадгүй гэж болгоомжилж байгаа гэнэ. Тэгээд ч тэр өөрөө АНУ бол надад алах ял өгч магадгүй гэж хэлж байсан юм. Өчигдөр Испанийн шүүгч Бальтасар Гарсон Ассанжийг өмгөөлөх өмгөөлөгчдйиг тэргүүлнэ гэдгээ мэдэгдэж Эквадорын ЭСЯ-нд очиж түүнтэй уулзсан байна.
0 Сэтгэгдэл
























