Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Олимпын түүхэн дэх хамгийн үнэтэй медаль
Маргааш Их британийн нийслэл Лондон хотноо эхлэх зуны ХХХ олимпын медаль олимпын түүхнээ хамгийн үнэтэй медаль болж байна гэж орон нутгийн хэвлэлүүдэд бичжээ. 85 мм диаметртэй медаль бүр 400 гр жинтэй. Эдгээрийг хийхийн тулд Монгол болон АНУ-ын Юта муж улсаас найман тонн зэс, алт, мөнгө авчирсан байна. Алтан медаль нь хагас кг жинтэй, зургаан грамм алт орсон бол үлдэх хэсэг нь зэс, мөнгө юм байна. Лондонгийн олимпын медалийн зураг загварыг зураач Дэвид Уоткинс гаргасан байна. Медаль дээр грекийн ялалтын бурхан Ник болон Темза мөрнийг дүрсэлсэн бол нөгөө тал дээр нь олимпын логог оддын цацраг дээр дүрсэлжээ. Одоо олимпын шагнал медалиуд хатан хааны гэр бүлийн үнэт эдлэлтэй хамт Тауэрт хадгалагдаж байна. Медалийн өөрийн өртгийг зарлаагүй гэнэ.
Бээжингийн олимпын медаль ердөө 200 грамм жинтэй байсан юм.
Маргааш Их британийн нийслэл Лондон хотноо эхлэх зуны ХХХ олимпын медаль олимпын түүхнээ хамгийн үнэтэй медаль болж байна гэж орон нутгийн хэвлэлүүдэд бичжээ. 85 мм диаметртэй медаль бүр 400 гр жинтэй. Эдгээрийг хийхийн тулд Монгол болон АНУ-ын Юта муж улсаас найман тонн зэс, алт, мөнгө авчирсан байна. Алтан медаль нь хагас кг жинтэй, зургаан грамм алт орсон бол үлдэх хэсэг нь зэс, мөнгө юм байна. Лондонгийн олимпын медалийн зураг загварыг зураач Дэвид Уоткинс гаргасан байна. Медаль дээр грекийн ялалтын бурхан Ник болон Темза мөрнийг дүрсэлсэн бол нөгөө тал дээр нь олимпын логог оддын цацраг дээр дүрсэлжээ. Одоо олимпын шагнал медалиуд хатан хааны гэр бүлийн үнэт эдлэлтэй хамт Тауэрт хадгалагдаж байна. Медалийн өөрийн өртгийг зарлаагүй гэнэ. Бээжингийн олимпын медаль ердөө 200 грамм жинтэй байсан юм.
0 Сэтгэгдэл




















