Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Олимпын тоглолтын хамгийн хамгийн
Олимпын наадмын үе үеийн тоглолтод оролцож аварга болж байсан тамирчдаас хамгийн ахмад нь 1920 онд Белгид болсон олимпийн дүүгүүр шидэлтийн аварга Патрик “Бейб” Макдональд 42 нас 26 хоногтой байсан байна.
Харин хамгийн ахмад эмэгтэй тамирчин нь Мехикогийн 1968 оны олимпын зээрэнцэг шидэлтийн аварга Румыны тамирчин Лиа Манолиу 36 нас 176 хоногтой байжээ.
Олимпын наадмын хамгийн залуу аварга нь 1952 оны Хельсинкийн олимпын 4х100 буухиа гүйлтийн аварга, АНУ-ын тамирчин Барбара Жонс 15 нас 123 хоногтой байсан байна.
Харин эрэгтэйчүүдээс хамгийн залуу нь АНУ-ын Робертс Мэтс 18 нас 263 хоногтойдоо 1948 оны Лондонгийн олимпын арван төрөлтийн аварга болж байжээ.
2000 оны Сиднейн олимпод АНУ-аас 15 настай Майкл Фелпс ирж оролцсон нь орчин үеийн олимпын олон дээд амжилтыг эвдэх эхлэл болсон байна. Тэр сүүлийн 68 жилд олимпод оролцсон хамгийн залуу тамирчин байсан юм. Энэ ондоо тэр 200 метрийн сэлэлтээр тавдугаар байрт орж медальгүй буцаж байсан юм.
2004 оны олимпоор 19 настай Фелпс найман медаль хүртсэний 6 нь алт, 2 нь мөнгө байжээ. Түүний амжилтын 3 нь олимпын, нэг нь дэлхийн дээд амжилтыг эвдсэн байна. Ингэснээр 1980 оны Москвагийн олимпоор зөвлөлтийн гимнастикч Александр Дитятинын тогтоосон амжилтыг эвдсэн юм.
2008 оны Бээжингийн олимпоор Фелпс усан сэлэлтийн бүх төрөлд 8 алтан медаль хүртсэнээр Мюнхений олимпоос 7 алтан медаль хүртэж байсан америкийн тамирчин Марк Спитц, финийн хөнгөн атлетикч Пааво Нурми, зөвлөлтийн гимнастикч Лариса Латынина, америкийн хөнгөн атлекикч Карла Льюнс нарын амжилтыг эвджээ. Гэхдээ Фелпс 16 медаль авснаараа олимпоос 18 медаль авсан зөвлөлтийн тамирчин Лариса Латынинагийн ард орж байгаа юм.

0 Сэтгэгдэл