Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
М.Уранцэцэг тэмцээнээ өндөрлөлөө

"Лондон-2012" зуны XXX олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээний эмэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жин болох 48 кг-д зодоглосон ОУХМ М.Уранцэцэг Аргентиний тамирчин Пауло Паретод торгуулийн юүко үнэлгээгээр ялагдлаа.
Эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойргийн барилдаанд Казахстаны тамирчин Александра Подрядоваг вазари үнэлгээгээр ялсан тэрбээр хэсгийн аваргын төлөөх барилдаанд Румыны тамирчинд ялагдал хүлээсэн билээ. Бээжингийн олимпийн аварга, дэлхийн аваргын гурван хүрэл медальтай, Европ тивийн есөн удаагийн аварга, шилдэг тамирчин Алина Дюмитрутай цаг сунган барилдаж, цаг өндөрлөхөөс зургаахан секундын өмнө вазари үнэлгээ алдсанаар ялагдал хүлээсэн ч М.Уранцэцэг дагах барилдаанд барилдах боломжтой болсон юм. Харамсалтай нь торгуулийн барилдаанд манай тамирчин хоёр удаа торгуулж, юүко үнэлгээ алдсанаар энэ удаагийн олимпын тэмцээнээ өндөрлөлөө.

0 Сэтгэгдэл