Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мексикт шарилын газраас 2 тонн марихуан олжээ
Мексикийн цэргүүд шарилын газарт нуусан хоёр тонн марихуан олж илрүүллээ гэж Батлан хамгаалах яамны эх сурвалжийг үндэслэн Agence France-Presse агентлаг мэдээллээ. Тамаулипас мужиийн Сьюдад-Камарго хотын ойролцоох тосгоны шарилын газраас энэ бүхнийг илрүүлжээ. Энд 241 уут бүхий нийтдээ 2241 кг хар тамхийг хоёр шарилын хавтан дор нуусан байжээ. Сьюдад-Камарго нь хар тамхи наймаалах хэргээр Мексиктээ хамгийн дээгүүрт ордог газар юм байна. Зөвхөн 2006 оноос хойш гэхэд л Мексикт хар тамхичдын өдүүлсэн дайнд 50 мянган хүн амиа алдаад байгаа юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан