БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
АҮЭБЯ:ОХУ-ын автобензиний экспортын хоригт Монгол Улс хамаарахгүй гэв
Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учрал Г.Занданшатарыг танхимынхаа сайдаар ажиллахыг урилаа
Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
Сири эсвэл Израйль
Дэлхийн хэмжээнд айдас төрүүлээд байгаа сэдэв бол “Сири улс цөмийн зэвсэг хэрэглэх үү” гэдэг. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн өнгөрсөн баасан гаригт болсон хурлын үеэр үүнд маш их санаа зовиниж буйгаа мэдэгдэв.
Үүнтэй зэрэгцэн нэгэн аюултай мэдээ тархаад буй нь Израйль улс цөмийн зэвсгээр бүрэн хангагдсан цэргийн баазтай болоод байгаа тухай мэдээ юм. Хэдийгээр энэ талаар албан ёсоор мэдэгдээгүй ч Израйлийн цэргийн хүчнийхэн ирэх аравдугаар сард дэлхийг донсолгосон томоохон үйл явдалд хэрэглэх химийн зэвсгийн бэлэн байдлыг хангахаар шаргуу бэлтгэж эхэлсэн мэдээ шуугиан тариад байна. Израйлийн иргэдийн дунд хорт утаанаас хамгаалах багийн эрэлт 66 хувиар нэмэгдэж, өдөрт ойролцоогоор 3700 ширхэг зарагдах болжээ.
Энэ талаар тус улсын Гадаад хэргийн сайд Авигдор Лиебермэн “Манай улсад ухрах шалтгаан байхгүй. Хэрвээ зайлшгүй тохиолдол гарвал хариу цохилт өгөхөд бэлэн. Гэхдээ өөрсдийнхөө иргэдийг золиослохгүй. Бидэнд айх зүйл алга. Учир нь хангалттай зэвсэг армийн хяналтад байгаа” хэмээн мэдэгдсэн нь олон хүнийг алмайруулаад байгаа нь нууц биш. Хамгийн сүүлд Ерөнхийлөгч Башар Асадад гадаадаас маш их дарамт, шахалт ирсээр байгаа тухай “BBC” агентлаг мэдээлж байсны дагуу эрхэм Ерөнхийлөгч өөрийнхөө нөөц бололцоог ашиглан эцсийн арга хэмжээг авахаар зэхэж байгаа бололтой.
Үүний эсрэг олон улсын байгууллагууд эсрэг байр суурьтай байгаагийн нэг нь Европын Холбоо. Энэ дагуу тэд Сирийн эсрэг багц хориг тавилаа. Ерөнхий агуулга нь өнгөрсөн баасан гарагаас эхлэн Европын гишүүн орнуудаас Сири лүү нислэг хийдэг бүх нисэх болон усан онгоцонд шалгалт хийж, Сирийн зарим эрх баригчийг гишүүн орнуудын нутаг дэвсгэрт нэвтрэхийг хоригложээ. Эл жагсаалтад одоогийн байдлаар 129 өндөр албан тушаалтны нэр багтаад буй гэнэ. Эндээс дээрх хоёр улсын аль нь эхэлж дайн эхлүүлэх бол гэсэн асуулт урган гараад байна. Хэрвээ Сири улс эхлүүлбэл, угийн дайны байдалтай байгаа энэ улс их хэмжээний хор хохирол амсана. Хамгийн гол нь иргэдийн сэтгэл санааны байдалд ихээхэн нөлөөлнө. Эсрэгээрээ, Израйль улс түрүүлж хөдөлбөл, зэр зэвгийн хувьд хүчин мөхөсдөх магадлалтай хэмээн “The Fox News” мэдээллийн агентлаг мэдээлэв.

0 Сэтгэгдэл