Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Петербургт индианы будгийн наадам болж байна
Петербургийн “Метрострой” цэнгэлдэх хүрээлэнд анх удаа энэтхэгчүүдийн  будгийн “Холи” наадам боллоо. Энэ арга хэмжээг эртний индианчууд хоёр мянга гаруй жилийн тэртээгээс хоёрдугаар сарын сүүлч гуравдугаар сарын эхээр гудамжинд гарч нэг нэгийгээ ургамлаас гаргаж авдаг өнгө өнгийн нунтгаар цацдаг уламжлалыг сэргээх зорилгоор зохион байгуулж байгаа юм байна. Будгийн баяр зохион байгуулагчид энэ өдөр цэнгэлдэх хүрээлэнд 7000 орчим зочин ирнэ гэж тооцоолжээ. Оролцогсод өөрсдөө будаг авчрахгүй харин тасалбар худалдаж авахдаа тусгай нунтаг бүхий уут хамт авах аж. Оролцсон хүмүүс цэнгэлдэх хүрээлэнд бэлтгэсэн шүршүүрт ороод будгаасаа салаад гэртээ харих гэнэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан