Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

В.Путин интернетийн хар жагсаалтын тухай хуульд гарын үсэг зурлаа
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин интернетийн зарим сайтыг хаах тухай хуульд гарын үсэг зурлаа. Энэ хуулийг энэ арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөх юм байна. Жагсаалтад хүүхдийг амиа хорлоход уриалсан, хар тамхи сурталчилсан, садар самуунд уруу татах зэрэг хориотой мэдээлэл түгээдэг сайтууд багтжээ. Үүнээс гадна мэргэжлийн хяналтын байгууллагууд арилжааны нийт сайтуудыг эдгээр хориотой мэдээллүүд цацаж байгаа эсэхэд хяналт тавьж байх юм байна. Тэгээд ийм зөрчил илэрвэл урьдчилан анхааруулаад нэг хоногийн дотор зөрчлөө арилгахгүй бол энэ хар жагсаалтад багтааж хаах арга хэмжээ авч байх юм.
Хуулийн төслийг хэлэлцэж байхад олон нийт ихээхэн эсэргүүцэж орост интернетийн хатуу хяналт тогтох нь гэж шүүмжилж байсан ч ийнхүү батлагдлаа. "Википедия", "Яндекс", "Афиши" и "Рамблера"-ийн нэгдсэн сайт , Mail.Ru Group, Google зэрэг түгээмэл хэрэглэгддэг сайтууд энэ хуулийг эсэргүүцэж зарим нь бүр нэг өдрөөр ажил хаян сайтаа хааж байсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан