Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Хоосон суудлаа цэргүүдээр дүүргэжээ

Тасалбарын дуулаин гарсны дараа Лондонгийн олимп зохион байгуулах хороо хоосон суудлуудаа дүүргэх яаралтай арга хэмжээ авч цэнгэлдэх хүрээлэнгүүдийн сул суудлыг цэрэг оюутнуудаар дүүргэж эхэлсэн байна. Тасалбар ховоор байгаагаас болоод бямба ням гарагуудад элсний гар бөмбөг, гимнастик болон усанд сэлэлтийн тэмцээний хөгжөөн дэмжигчид, үзэгчдийн суудал хоосон байгааг хэвлэлүүд шүүмжилсэн юм. Гэхдээ олимп зохион байгуулагчид олимпын гэр бүлийнхэн гэгддэг спортын холбоод, үндэсний багууд, ОУОХ, ивээн тэтгэгчдийн суудал хоосон үлдэж байна гэж баталж байна. Зохион байгуулах хорооны тэргүүн Себастьян Коэ “Энэ бол ерийн үзэгдэл. Яагаад гэвэл энэ суудлыг худалдаж авсан хэдэн мянган хүн тэмцээн уралдаан үзэх графикаа гаргачихаад алинд нь хэзээ очихоо тооцоолчихсон байгаагаас тэр” гэж хэлж байна. Ням гарагт болсон хэвлэлийн хурал дээр тус улсын соёлын сайд Жереми Хант “ивээн тэтгэгчид өөрсдөд оногдсон тасалбарыг түгээж амжаагүй байгаагаас болж байна” гэсэн байна. Хариуд нь ивээн тэтгэгчид нь тасалбараа хамтран ажиллагсад, түншүүддээ аль хэдийнээ тараасан гэж өөрсдийгөө зөвтгөж байгаа юм.

0 Сэтгэгдэл