Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүтэх эрх чөлөөг хязгаарладаг орнуудыг нэрлэжээ


АНУ-ын Төрийн департаментын гаргасан илтгэлд ОХУ иргэдийн шашин шүтэх эрх чөлөөг хязгаарласан орны тоонд оржээ. “Оросын Засгийн газар үнэн алдартны шашныг бусад сүсэг бишрэл, шашнаас илүүтэй тавьж байна” гээд тэнд үндсэндээ шашны цөөнхийг хүлээн зөвшөөрдөггүй гэж илтгэлд бичжээ.
Илтгэлдиргэдийн шүтэх бишрэх эрх чөлөөг зөрчдөг орны тоонд Пакистан, Саудын Араб, Индонези, Иран зэрэг орэнуудыг нэрлээд энэ орнуудад исламын шашныг шүүмжилсэн, өөр шашин шүтсэн хэргийн төлөөнөө шийтгэдэг гэжээ. Энд түвдийн буддистуудыг хавчин гадуурхаж байгаа Хятад, христийн шашинт Юсеф Надарханыг шоронд хорьсон Иран улсуудыг  бас нэрлэсэн байна.

Ц.Хас
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан