Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Хүчтэй монголчууд
Бээжингийн олимпийн наадмын үеэр тэдний Ажилчдын спортын ордонг нураах шахсан монголчуудын буухиа Лондонд тасрахгүй нь. Бокс, жүдогийн тэмцээн явагдаж буй Эксель ордонд Монгол тамирчны тоглолттой үеэр хаашаа ч харсан монгол. Лондонд амьдардаг монголчууд болон нутгаас ирсэн жуулчид 31-ний өдөр П.Сэрдамба, У.Мөнх-Эрдэнийн тоглолтыг үзнэ гэж өдрийн ээлжний 400 гаруй тасалбар авсан байсан боловч сугалаа гарсны дараа П.Сэрдамба гоц мөргөхөөр болж, У.Мөнх-Эрдэнэ оройн ээлжинд тоглохоор болж тэднийг багагүй бухимдуулав. Монголчуудынхаа тоглолтыг үзэхэд асуудал үүссэн тэд Лондонгийн олимпийн наадмыг зохион байгуулах хороонд хүсэлт гаргаж, хэвлэл мэдээллийн байгууллагад хандсанаар бүх тасалбараа солиулж, оройн ээлжний тасалбар болгожээ. Эксель ордонд уухайн дуу 8 сарын 12 хүртэл тасралтгүй хадаж, Монголчууд олон олон алт, мөнгө, хүрэл медаль авах болтугай.
0 Сэтгэгдэл




















