Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ливид Улаан хавирган сар нийгэмлэгийн ажилтнуудыг барьцаалжээ
Зэвсэгт мөргөлдөөний улмаас шархдаж бэртсэн хүмүүст  тусламж үзүүлэхээр ажиллаж байсан ираны Улаан хавирган сар нийгэмлэгийн долоон ажилтныг хулгайлсан хэрэг Ливид гарчээ. Ливийн Улаан хавирган сар нийгэмлэгийн баталж байгаагаар бол тэднийг ираны зэвсэгт байгууллагынхан хулгайлсан байна. Энэ хэргийг барууны хэвлэлүүд Муаммар Каддафийн дэглэмээс хойш гадаадынхны эсрэг үйлдсэн хамгийн ноцтой хэрэг гэж нэрлэж байна. Хүмүүнлэгийн байгууллагын ажилтнуудыг хотын нэгэн эмнэлгээс зочид буудалдаа эргэн ирэх үеэр нь  зэвсэгтэй хүмүүүс хулгайлжээ. Тэднийг автобуснаасаа буугаад буудалд орох гэж байтал нь нүүрэндээ маск зүүсэн  зэвсэгтэй хүмүүс хэд хэдэн машигнаас бууж ирээд машинд ачаад зугтсан байна. Харин автобусны жолооч ливи эрийг үлдээжээ. Барьцаалагчид одоохондоо ямар нэгэн шаардлага тавиагүй байгаа  юм байна. Өнгөрсөн долдугаар сард Ливийн олимпын хорооны даргыг хулгайлсан ч ямар нэгэн шаардлага тулгахгүйгээр долоо хоногийн дараа суллаж байсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан