Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Боливчууд кока-кола ууж түргэн хоол идэхгүй

Боливыбн засгийн газар энэ оны арванхоёрдугаар сарын 21-ний өдрөөр тасалбар болгож улс орондоо ажилладаг McDonald"s болон  Coca-Cola-гийн бүх салбаруудыг хаах болсноо зарлалаа. Тус улсын Гадаад хэргийн сайд Давид Чоксуанка, Ерөнхийлөгч Эво Моралес нар “Майяагийн хуанлийн төгсгөлтэй хамт капитализмыг эцэс болгон амьдралын шинэ хэвшил эхэлнэ” гэж мэдэгдсэн байна. Гадаад хэргийн сайд кока колагийн оронд тоороор хийдэг мокочинче гэдэг нутгийн ундаа уухыг санал болгожээ. Тэд McDonald"s и Coca-Cola нь хүний эрүүл мэндэд хортойгоос гадна боливын соёлд нийцэхгүй гэжээ. Боливт McDonald"s-ын найман салбар байдгийн хамгийн эхнийх нь долоон жилийн өмнө нээгджээ. Ийнхүү Болив улс Кубын дараагаар түргэн хоолны газрыг хаасан хоёр дахь орон боллоо. 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан