Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
О.Гүндэгмаа 17-д байна
Отрядын Гүндэгмаа 1978 оны энэ өдөр Улаанбаатар хотод төржээ. Ааваасаа
салах дургүй бяцхан охин насанд хүртлээ өөрийгөө “ааваасаа төрсөн” гэж
ойлгодог байсан гэнэ билээ. Энэ бол бяцхан наргиа байв. Тэрбээр бага
ангид сурч байхдаа л спортод элэгтэй, биеийн тамирын хичээлдээ дуртай
нэгэн байсан гэдэг. Ингээд 1993 оноос буудлагын спортоор хичээллэж
эхэлсэн төдийгүй хийн гар бууны 10 м, спорт гар бууны 25 метрийн
төрлүүдэд өрсөлддөг байжээ. Тэрбээр буудлагын спортоор хичээллээд
гуравхан жилийн дараа Индонезийн Жакартад болсон Азийн аварга
шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн нь түүний анхны медаль
байсан ажээ. Харин сүүл сүүлдээ Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний
хүрэл, Дэлхийн аваргын багийн болон хувийн хүрэл, Азийн аваргын хүрэл,
мөн Азийн аварга, Дэлхийн цомын шигшээ тэмцээний аварга, Дэлхийн цомын
цувралуудын алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн бөгөөд түүний анхны олимп
болох “Атланта 96”-аас айрагдаж, амжилтаа ахиулсан байна. Дараагийн
олимп буюу Сиднейн олимпод хийн буудлагаар 9, спорт гар буугаар 6-д
жагссан. “Бээжин 2008” зуны олимпийн наадмаас тэрбээр мөнгөн медаль
хүрсэн. Гэхдээ бараг л алтан медаль байсан гэхэд хилсдэхгүй. Учир нь
түүний буу гацаагүй бол шүү дээ. Одоо түүнийг Лондонгоос медаль авахыг монголчууд хүлээж байна.


0 Сэтгэгдэл




















