Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
“АЙБА” буруу шүүсэн шүүгчдэдээ арга хэмжээ авч эхэллээ
Шүүгчийн луйвар, будлиан хамгийн их ордог спортын төрөл бол маргаан байхгүй бокс. Лондонгийн татамид шүүгчид мөн л авлигын хэрэгт орооцолдож өнөөх луйваар хийсээр. Гэхдээ АЙБА буюу Олон улсын боксын холбооноос шүүгчдийн энэ байдлыг зогсоож арга хэмжээ авч эхэллээ. 56кг-д Японы боксчин Сатоши Шимицу Азербайжены боксчин Магомед Абдулхамидовтой тоглосон. Япон боксчин өрсөлдөгчөө гуравдугаар үед зургаан удаа оновчтой довтолгоогоор унагаасан боловч Туркменистаны шүүгч Ишангули Меретниязов тоолохгүйгээр тоглолтыг үргэлжлүүлж тоглолтын төгсгөлд 22:17 харьцаагаар Азербайжаны боксчинг ялагчаар тодруулсан юм. Японы боксчин итгэл төгс ялалт авах байсан учраас шүүлтийг эсэргүүцэж тэмцээнийг зохион байгуулагчдад гомдол гаргаснаар шүүгчдийг олимпын тоглолтоос шууд хасжээ. Мөн АЙБА-гийн техникийн комиссийн гишүүн Азербайжаны иргэн Агхажан Агиевийг мөн олимпын тоглолтоос холдуулж нутаг нь буцааж Японы боксчинг ялагчаар тодруулсан юм. Хүнд жинд Ираны боксчин Али Мазахери Кубын боксчин Хосе Лардуэт Гоместой тулалдаж торгуулиар ялагдал хүлээсэн билээ. Иранчуудын дэвжээний шүүгчээр ажилласан Германы Франк Шамахыг буруутгасан бөгөөд техникийн зөвлөл үүнийг хянаж үзсэний дараа Герман шүүгчид таван өдөр тэмцээнийг шүүх эрхийг хассан байна.
0 Сэтгэгдэл




















