Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
“Монгол Улсын баатар” Н.Түвшинбаяр эх орондоо ирлээ
Зуны XXX олимпын наадам Лондонд манай есөн жүдоч татамид гарсанаас эрэгтэйчүүдийн 73 кг-д барилдсан ОУХМ С.Ням-Очир хүрэл медаль хүртсэн бол -100 кг-д барилдсан Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Бээжингийн олимпын аварга Н.Түвшинбаяр алтын дайтай мөнгөн медаль хүртэж ард түмнийхээ магнайг тэнийлгэсэн билээ. Ийнхүү тэрээр Бээжингийн олимпын алтан медалийг азаар бус үнэн бяр хүчээрээ авсан гэдгээ энэхүү олимпын наадамд батлан харуулсан юм. Ийнхүү монголчууд тэртээх 1968 оны олимпын наадамд анхны хүрэл медаль хүртсэн цагаас хойш ОУХМ С.Ням-Очир 20 дахь олимпын медаль, Монгол Улсын анхны олимпын аварга Н.Түвшинбаяр 21 дэхь олимпын медаль, мөн манай улсын хамгийн анхны олимпын хос медальтан хэмээх анхдагч цолыг өөрийн болгосон билээ. Алдартнууд маань өнөө өглөө 06 цагт Буянт –Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа. Тэднийг тосохоор аав, ээж, төрөл төрөгсөд, Монголын жүдо бөхийн холбооны удирдлагууд, шигшээ багийн тамирчид, баяр хүргэхээр ирсэн ард иргэд нь угтан авсан юм.

Ж.Цэцэг
0 Сэтгэгдэл
ataraa
2tamirchindaa bayar xvrgie. mongoliin ard tvmen ta 2rooroo baharxaj bga shv. yalanguya tvwshinbayraa chi ooriigoo ymar box gdgee xaruulj chadlaa.
2012.08.06