“Алтан цом” -ын тавдугаар тойргийн барилдаан ирэх нэгдүгээр сард болно
МЭНДЧИЛГЭЭ
“Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнд “The Hu” хамтлаг оролцоно
2026-2028 онд Дулааны тавдугаар цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина
Төв талбайд “Крисмасс маркет” ажиллаж эхэллээ
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон 3.9 км авто замыг ашиглалтад орууллаа
Галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
Өнөөдрийн байдлаар 9000 тонн АИ-92 автобензин байна
М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн

“Алтан цом” -ын тавдугаар тойргийн барилдаан ирэх нэгдүгээр сард болно
Монголын Үндэсний бөхийн холбооны “Алтан цом” -ын тавдугаар тойргийн барилдаан 2026 оны нэгдүгээр сарын 17-18-ны өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана. МҮБХ-ны “Алтан цом” багийн барилдаанд баг тус бүр найман гишүүнтэй оролцож байгаа бөгөөд барилдаанд 5 бөх гарч барилдаж байгаа.

МЭНДЧИЛГЭЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК одоогоос 15 жилийн тэртээх энэ өдөр /2010.12.23/ Эрдэнэсийн орд болсон уурхайн анхны шанагаа тавьж үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Өдгөө Монгол Улсын хамгийн том уул уурхайн компани болтлоо өргөжин хөгжиж байна. Өнөөдөр бид жилд 30 сая тонн нүүрс олборлож, борлуулан улсын төсвийн орлогын 13%-ийг, экспортын 30 хувийг дангаараа бүрдүүлэгч, 3.4 сая хувьцаа эзэмшигчидтэй, 1,900 орчим үндсэн, 13000 орчим гэрээт, туслан гүйцэтгэгч компаниудын ажилтан, хамт олонтой Үндэсний тэргүүлэгч аж ахуйн нэгж болж цар хүрээгээ тэлсээр байна.

“Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнд “The Hu” хамтлаг оролцоно
“Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар жил бүр 12 дугаар сарын 31-нд зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн цэнгүүнийг жүжигчин Э.Ууганбаяр, Э.Цолмонбаяр нар хөтлөхөөр болжээ.Тус цэнгүүнд “The Hu” хамтлаг оролцож байгаа аж. Тэд “Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнд оролцох урилгаа хүлээн авчээ.

2026-2028 онд Дулааны тавдугаар цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина
Энэ онд нийслэлээс Улаанбаатар хотын хөгжлийн мега төслүүдийн хүрээнд Дулааны тавдугаар цахилгаан станцыг барихаар бэлтгэж, өнгөрсөн 10 дугаар сарын сүүлчээр барилгын ажлын гүйцэтгэгчээр “Митайм Интернэйшнл” компанитай гэрээ байгуулсан.Өнөөдрийн байдлаар төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна.
Хамгийн их уншсан
САНАЛ АСУУЛГА






















