Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Англичууд азгүйтэл...

Лондон 2012 олимпийн 30 дахь удаагийн тоглолтыг эх орондоо хүлээн авч буй Их Британичууд шөвгийн наймаас хасагдлаа. Тэд Өмнөд Солонгосын багтай шилдэг дөрөвт үлдэхийн тулд тоглосон юм. Үндсэн цаг эхлээд удаагүй байхад Жин Дон Вон тоог нээсэн хэдий ч хариуг нь Их Британины хагас хамгаалагч Аарон Рэмси гоолдож тоог тэнцүүлж чадлаа. Үндсэн цаг болон нэмэлт цагт тэнцээгээр өндөрлөсөн тоглолтын ялагчын хувь заяаг пенальтиар тодруулах болоход “Челси” клубын Даниел Старриж алдаж багаа хөөдлөө. Ийнхүү Англичууд ээлжит удаагаа том тэмцээндээ азгүйгээр бүдэрэх нь энэ. Харин нутгийн эздийг талбай дээр нь буулгаж авсан Өмнөд Солонгосын шигшээ энэ олимпийн наадамд түрүүлэх магадлал хамгийн өндөр гэгдэж буй Бразилчуудтай тоглоно. Тэдний өрсөлдөгч Бразилчууд Гондурасын багийг 3:2-оор харьцаагаар хожиж шөвгийн дөрөвт шалгарсан юм. Шилдэг наймын өөр нэг тоглолт болох Мексик - Сенегалын тоглолтонд мексикчүүд өрсөлдөгчөө 4:2 харьцаагаар, тэмцээн эхэлсэн өдрөөс л шуугиан тариад буй Япончууд Египетийг 3:0 харьцаагаар буулган тус тус хожиж шөвгийн дөрөвт шалгарлаа. Ингээд хагас шигшээд Мексик-Япон, Бразил-Өмнөд Солонгос гэсэн дөрвөн багийн гал гарсан тулаан болно.

0 Сэтгэгдэл