БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
АҮЭБЯ:ОХУ-ын автобензиний экспортын хоригт Монгол Улс хамаарахгүй гэв
Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учрал Г.Занданшатарыг танхимынхаа сайдаар ажиллахыг урилаа
Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
Оросын пуужин хиймэл дагуулуудыг тойрогт гаргаж чадсангүй
Мэдээлэл холбооны хоёр хиймэл дагуул тээсэн Оросын "Протон М" пуужин хиймэл дагуулуудыг заагдсан тойрог замд гаргаж чадалгүй осолджээ. Пуужингийн эхний хоёр хурдасгах блок зохих ёсоор ажилласан ч сүүлийн гурав блокийн ажиллагаанд доголдол гарсны улмаас ийнхүү "Экспресс-МД2", "Телком-3" гэсэн холбооны хоёр хиймэл дагуул алдагджээ.
Холбооны "Экспресс-МД2" хиймэл дагуулыг Оросын "Хруничевын нэрэмжит төв", "Thales Alenia Space"-ийн италийн салбартай хамтран зохион бүтээжээ. Энэ хиймэл дагуул нь ОХУ-ын холбоо, дамжуулалтын хиймэл дагуулын системийн хүрээнд янз бүрийн мэдээллийн урсгалын 24 цагийн турш тасралтгүй дамжуулах зориулалттай байжээ.
"Телком-3" хиймэл дагуулыг Оросын "Хиймэл дагуулын мэдээллийн систем" компани Индонезийн "РТ Telekomunikasi Indonesia Tbk" компаний захиалгаар бүтээсэн бөгөөд Индонез, Энэтхэг Хятадын хойгт холбоо, телевизийн нэвтрүүлэг цацахад зориулагдсан байжээ.
Энэхүү бүтэлгүй хөөргөлтийн дараанаас оросын тал "Протон М" пуужингийн согогыг олж тогтоох хүртэл дахин хөөргөхийг түр хориглох шийдвэр гаргасан байна.
0 Сэтгэгдэл
























