Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Америкийн жүдоч олимпоос хөөгдөв
Америкийн жүдоч Николас Делпополо марихуан хэрэглэсэн нь илэрч, олимпоос хөөгдлөө. Үүгээр Лондонгийн олимпыг тав дахь тамирчин допингийн шалтгаанаар орхиод байна. Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд барилддаг Н.Делпополо Лондонд ирэхээсээ өмнө санамсаргүйгээр марихуантай хүнс хэрэглэсэн нь ийм байдалд хүргэлээ хэмээн мэдэгдээд, улсынхаа Олимпын хорооны өмнө өөрийнхөө гаргасан алдаанд хүлцэл өчжээ. Түүний хувьд жиндээ медаль авах найдлагатай тамирчин хэмээн АНУ-ын олимпын хороо итгэж хүлээж байсан юм. Тэрээр өнгөрсөн даваа гаригт эхний хоёр тойрогтоо Хонконг, Бельгийн тамирчныг ялчихаад байжээ. Н.Делпопологоос өмнө Орос, Бразилийн хоёр дугуйчин допингийн тестэд унаж, өнгөрсөн ням гаригт олимпын наадмыг орхисон билээ. Лондонгийн олимпод оролцож буй 5000 гаруй тамирчнаас допингийн тест авах үйл явц үргэлжилсээр байгаа бөгөөд одоогийн байдлаар 3486 тамирчин шинжилгээнд хамрагджээ.
Америкийн жүдоч Николас Делпополо марихуан хэрэглэсэн нь илэрч, олимпоос хөөгдлөө. Үүгээр Лондонгийн олимпыг тав дахь тамирчин допингийн шалтгаанаар орхиод байна. Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд барилддаг Н.Делпополо Лондонд ирэхээсээ өмнө санамсаргүйгээр марихуантай хүнс хэрэглэсэн нь ийм байдалд хүргэлээ хэмээн мэдэгдээд, улсынхаа Олимпын хорооны өмнө өөрийнхөө гаргасан алдаанд хүлцэл өчжээ. Түүний хувьд жиндээ медаль авах найдлагатай тамирчин хэмээн АНУ-ын олимпын хороо итгэж хүлээж байсан юм. Тэрээр өнгөрсөн даваа гаригт эхний хоёр тойрогтоо Хонконг, Бельгийн тамирчныг ялчихаад байжээ. Н.Делпопологоос өмнө Орос, Бразилийн хоёр дугуйчин допингийн тестэд унаж, өнгөрсөн ням гаригт олимпын наадмыг орхисон билээ. Лондонгийн олимпод оролцож буй 5000 гаруй тамирчнаас допингийн тест авах үйл явц үргэлжилсээр байгаа бөгөөд одоогийн байдлаар 3486 тамирчин шинжилгээнд хамрагджээ. Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл




















