БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
АҮЭБЯ:ОХУ-ын автобензиний экспортын хоригт Монгол Улс хамаарахгүй гэв
Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учрал Г.Занданшатарыг танхимынхаа сайдаар ажиллахыг урилаа
Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
Макаогийн казинод гэнэтийн баривчилгаа хийв
Макаогийн цагдаагийн газар казино, зочид буудлуудад гэнэтийн шалгалт хийж, 150 гаруй хүнийг баривчлаад байна. Албаныхны зүгээс энэхүү явдлыг жил бүр хийдэг энгийн шалгалт хэмээн тайлбарлаж байгаа ч сүүлийн жилүүдэд казинотой холбоотой гэмт хэргийн бүлэглэл эргэн сэргэх, үүний улмаас янз бүрийн халдлага хүчирхийлэл гарах хандлага ажиглагдаж буй учраас энэ гэнэтийн баривчилгааг хийсэн гэж хэвлэлүүд бичиж байна. “Цахилгаан-2012 операци” нэртэй уг ажиллагааг Макао, Хонконг, Гуанжоугийн цагдаагийн газар хамтран зохион байгуулсан бөгөөд, 1300 гаруй хүнээс байцаалт мэдүүлэг авчээ.
Өнгөрсөн жилийн орлого нь өмнөхөөс даруй 42 хувиар өсч, 33,5 тэрбум ам.долларт хүрсэн Макаогийн казиногийн бизнесээс улбаатай гэмт хэрэг сүүлийн үед нэлээд тэмдэглэгдэх болсон юм. Тухайлбал, өнгөрсөн зургадугаар сард нэгэн VIP казино эзэмшигч өөрийн зочид буудалдаа зургаан эрэгтэйд зодуулан нас барсан хэрэг гарсан бол, өнгөрсөн сард “Гранд Лапа” хэмээх таван одтой зочид буудалд Хятадын хоёр иргэн, Венецийн Макао хэмээх зочид буудалд мөн хоёр хятад эмэгтэй учир битүүлгээр амь үрэгдсэн.
Макаогийн цагдаагийн газар казино, зочид буудлуудад гэнэтийн шалгалт хийж, 150 гаруй хүнийг баривчлаад байна. Албаныхны зүгээс энэхүү явдлыг жил бүр хийдэг энгийн шалгалт хэмээн тайлбарлаж байгаа ч сүүлийн жилүүдэд казинотой холбоотой гэмт хэргийн бүлэглэл эргэн сэргэх, үүний улмаас янз бүрийн халдлага хүчирхийлэл гарах хандлага ажиглагдаж буй учраас энэ гэнэтийн баривчилгааг хийсэн гэж хэвлэлүүд бичиж байна. “Цахилгаан-2012 операци” нэртэй уг ажиллагааг Макао, Хонконг, Гуанжоугийн цагдаагийн газар хамтран зохион байгуулсан бөгөөд, 1300 гаруй хүнээс байцаалт мэдүүлэг авчээ. Өнгөрсөн жилийн орлого нь өмнөхөөс даруй 42 хувиар өсч, 33,5 тэрбум ам.долларт хүрсэн Макаогийн казиногийн бизнесээс улбаатай гэмт хэрэг сүүлийн үед нэлээд тэмдэглэгдэх болсон юм. Тухайлбал, өнгөрсөн зургадугаар сард нэгэн VIP казино эзэмшигч өөрийн зочид буудалдаа зургаан эрэгтэйд зодуулан нас барсан хэрэг гарсан бол, өнгөрсөн сард “Гранд Лапа” хэмээх таван одтой зочид буудалд Хятадын хоёр иргэн, Венецийн Макао хэмээх зочид буудалд мөн хоёр хятад эмэгтэй учир битүүлгээр амь үрэгдсэн.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























