Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Олимпод оролцохоор ирсэн Камеруны долоон тамирчин алга болжээ
Камеруны багийн долоон тамирчин Лондонгийн олимпын хотхон дахь байрнаасаа сураггүй алга болжээ. Алга болсон тамирчдын дотор таван боксчин, усанд сэлэлтийн нэг тамирчин , хөл бөмбөгийн нэг тоглогч байгаа аж. Өнгөрсөн амралтын өдрөөс хойш сураггүй болсон тамирчдыг Их Британиас орогнол хүсэхийн тулд баг тамирчдаасаа салж явсан байх гэж Камеруны багийн ахлагч Дэвид Ожон мэдэгджээ. Камеруны олимпын баг тамирчид 59 хүний бүрэлдэхүүнтэй Лондонд ирснээс 28 нь гэртээ харьж, одоо 24 нь үлдээд байгаагаас ийнхүү долоо нь сураггүй болчихоод байна. Тэдэнд олгосон Их Британийн виз ирэх арваннэгдүгээр сар хүртэл хүчинтэй ажээ.
Камеруны тамирчдаас өмнө Суданы гурван тамирчин тэмцээн уралдаандаа ч оролцоогүй байхдаа сураггүй алга болсон юм. Тэдний нэг нь Их Британиас орогнол хүссэн өргөдлөө аль хэдийнэ гаргаад байгаа бол хоёр нь мөн хүсэлт тавихаар бэлтгэж байгаа гэнэ.
Камеруны багийн долоон тамирчин Лондонгийн олимпын хотхон дахь байрнаасаа сураггүй алга болжээ. Алга болсон тамирчдын дотор таван боксчин, усанд сэлэлтийн нэг тамирчин , хөл бөмбөгийн нэг тоглогч байгаа аж. Өнгөрсөн амралтын өдрөөс хойш сураггүй болсон тамирчдыг Их Британиас орогнол хүсэхийн тулд баг тамирчдаасаа салж явсан байх гэж Камеруны багийн ахлагч Дэвид Ожон мэдэгджээ. Камеруны олимпын баг тамирчид 59 хүний бүрэлдэхүүнтэй Лондонд ирснээс 28 нь гэртээ харьж, одоо 24 нь үлдээд байгаагаас ийнхүү долоо нь сураггүй болчихоод байна. Тэдэнд олгосон Их Британийн виз ирэх арваннэгдүгээр сар хүртэл хүчинтэй ажээ. Камеруны тамирчдаас өмнө Суданы гурван тамирчин тэмцээн уралдаандаа ч оролцоогүй байхдаа сураггүй алга болсон юм. Тэдний нэг нь Их Британиас орогнол хүссэн өргөдлөө аль хэдийнэ гаргаад байгаа бол хоёр нь мөн хүсэлт тавихаар бэлтгэж байгаа гэнэ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл




















