“Алтан цом” -ын тавдугаар тойргийн барилдаан ирэх нэгдүгээр сард болно
МЭНДЧИЛГЭЭ
“Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнд “The Hu” хамтлаг оролцоно
2026-2028 онд Дулааны тавдугаар цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина
Төв талбайд “Крисмасс маркет” ажиллаж эхэллээ
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон 3.9 км авто замыг ашиглалтад орууллаа
Галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
Өнөөдрийн байдлаар 9000 тонн АИ-92 автобензин байна
М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн
Б.Нямбаяр: Багшийнхаа хүрч чадаагүй оргилд гарах болно
chadna shdee anda
Монгол Улсын гавьяат тамирчин Авирмэдийн Энхээ багшийг танихгүй хүн цөөхөн биз ээ. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл, дэлхийн цомын алт, 1988 оны Сөүлийн олимпын зургадугаар байрын шагналт түүнийг бэртээгүй бол олимп, дэлхийн аварга болох боломжтой байсан хэмээн ахмад тамирчид ярьдаг. Идэр залуу насандаа зодог тайлж их спортоо орхисон энэ эрхэм өдгөө “Ирээдүй” цогцолбор сургуульд багшилж, тив, дэлхийн тэмцээн уралдаанд хүчтэй өрсөлдөгчид байх ирээдүйн их аваргуудыг дасгалжуулж байгаа. Бид энэ удаагийн дугаартаа түүний шавь улсын гурван удаагийн аварга Б.Нямбаярыг урьж ярилцлаа. Түүнийг бөхийн мэргэжилтнүүд дараагийн олимпод Монгол Улсаа төлөөлөлөн оролцож юм дуулгах хүүдээ хэмээн ярьдаг юм билээ.

-Тун удахгүй залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно. Бэлтгэл сургуулилтаа хэр сайн хангаж байна вэ?
-Тэмцээн дөхсөн энэ үед эрчимтэй бэлтгэл сургуулилтаа базаагаад л байж байна. Ерөнхийдөө сайн байгаа.
-Жингийн өрсөлдөгчдөө хэр сайн судалж байна даа?
-Судалж л байна. ОХУ, Иран, Гүржийн тамирчид хүчтэй өрсөлдөгчид байх болов уу. Тиймээс тэдний барилдааныг багш нартайгаа нийлж судалж байгаа.
-Өсвөрт барилддаг байхдаа 63 кг-д барилддаг байсан санагдана. Залуучуудад хэдэн кг-д барилдах вэ?
-Тийм ээ. 74 кг-д зодоглоно. Улсын аварга шалгаруулах тэмцээнд 63 кг-д хоёр жин өсч нэг удаа түрүүлчихээд байгаа.
-Өмнө нь, өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан санагдана?
-Тийм ээ. Унгер улсад болсон тэмцээнд шагналт тавдугаар байр эзэлж байсан. Энэ жилийн хувьд амжилтаа ахиулах зорилго тавиад л бэлтгэл сургуулилтаа базааж байна. Ер нь, өөртөө их итгэлтэй байгаа. Амжилтаа ахиулчихвал одоогийн зорьж буй зорилго минь биелэх нь тэр.
-Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлага, багш дасгалжуулагчид чиний ур чадвар, барилдааныг өндрөөр үнэлдэг юм билээ. Цаашдын зорилгоосоо хуваалцаач?
-Бэлтгэл сургуулилтаа сайн базаагаад тив, дэлхийн тэмцээн уралдаанд улсынхаа нэрийг өндөрт гаргах нь л миний туйлын зорилго. Зорилгоо биелүүлэхийн тулд хичээх болно.
-Мэдээж, олимпын аварга…?
-Тэгэлгүй яахав. /Инээв/ Тамирчин хүн бүрийн л туйлын зорилго олимпын аварга болох. Миний хувьд ч ялгаагүй. Бэлтгэл сургуулилтаа сайн хийгээд явж байхад дараа, дараагийн тэмцээн уралдаанд амжилт гаргах нөөц бололцоотой гэж боддог.
-Лондонгийн олимпод оролцож буй шигшээ багийн тамирчид өнөөдөр / өчигдөр/ тэмцээнээ эхлүүлж байна. Өөрөө барилдах гэж байгаа юм шиг л догдолж байгаа байх даа?
-Тийм ээ. Залбираад л сууж байна. Манай шигшээ багийнхан эрэгтэй, эмэгтэй нийт найман жинд оролцож байгаа. Хэн нь ч олимпын наадамд финалдах бүрэн боломжтой. Бүгдэд нь итгэж байна.
-Бөхийн спортод хэрхэн холбогдсон тухайгаа сонирхуулаач. Бөхийн эв дүй хэрхэн суусан хүн бэ?
-Монгол Улсын гавьяат тамирчин А.Энхээ багшийн дор бэлтгэл сургуулилтаа хийдэг. Анх Энхээ багшийн эхнэр Болормаа багш бэлтгэл сургуулилт хийлгэх нөхцөлөөр хангаж багштай минь уулзуулсан юм. Амжилтын минь эхлэл ч гэсэн Болормаа багштай салшгүй холбоотой. Харин бөхийн спортыг “А” үсэгээс нь зааж өгсөн хүн бол Авирмэдийн Энхээ багш.
- Анх ямар тэмцээнд орж амжилтын гараагаа эхлүүлж байв?
-Сонгино хайрхан дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байлаа. Тухайн үед хүрэл медаль хүртэж байсан. Анхны медаль болохоор бөөн баяр хөөр болсон. Түүнээс хойш л нэрэмжит болон улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож эхэлсэн.
-Тамирчид амжилтын буухиагаа хүрэл медалиар эхлүүлэх нь сайн гэж ярьдаг шүү дээ?
-Харин тийм ээ. Ортой байж магадгүй л юм.
-Анхлан хичээллэж эхэлсэн үеэ бодоход, улсдаа ч тэр, тив дэлхийд ч, хүчтэй өрсөлдөгчийн тоонд зүй ёсоор багтддаг боллоо. Жингийн өрсөдөгчид хэр байна?
- Ер нь, залуучууд, насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн маш өрсөлдөөнтэй болдог. Хэн нь хэнээсээ дутах юмгүй хүчтэй өрсөлдөгчид. Тэмцээнд хэн одтой, бэлтгэл сургуулилт сайн байна, тэр нь л ялдаг. Харин насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байхад ах нар туршлагаараа илүү санагдсан.
-Гадаадын тамирчдаас…?
- Иран, ОХУ-ын тамирчид арай илүү санагддаг.
-Дархан мэхний хувилбар юу вэ?
-Мушгиа, дэгээ ороож шидэх мэхийг гайгүй сайн хийнэ. Ер нь , гарт орчихсон гэхэд болно. Мөн хөлд орох мэх байна.
-Дөнгөж л, амжилт нь эхэлж байгаа залуу тамирчинтай ярилцлага хийж байгаа учраас хамгийн анхны гэсэн зүйлүүдийг яриулмаар байна. Жишээ нь, хамгийн сэтгэлд хүрсэн сайхан ялалтаа дурсахгүй юу?
-Яг ингээд тулгамдахаар хамгийн сэтгэлд хүрсэн, дурсамжтай ялалт санаанд орж ирэхгүй байна. Харин харамсалтайгаар ялагдал хүлээсэн дурсамжаа санаж байна. 2009 оны улсын аварга шалгаруулах тэмцээнээр Ховдын нэг хүүхэдтэй барилдаж ялагдаж байсан. Мөн энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүрэл медалийн төлөө барилдаад ялагдахад их хэцүү байсан.
-Хэр шартай вэ?
-Дэвжээн дээр бол нэлээн шартай шүү. Харин бусад үед гайгүй.
-Тамирчдыг хараад байхад бэлтгэлээ сайн хийлээ ч гэсэн сэтгэл зүй асар өндөр байх хэрэгтэй юм шиг. Ер нь, сэтгэл зүйн бэлтгэл хэр сайтай бөх вэ?
-Сэтгэл зүй ер нь гайгүй. Хэчнээн сайн бэлтгэлтэй байлаа гэхэд сэтгэл зүйгээр ялагдаад байвал нэмэргүй. Тиймээс сэтгэл зүйгээ сайн бэлддэг. Ер нь, тамирчин хүний бэлтгэлийн арын хүнд ачаа л гэсэн үг л дээ.
-Үе дамжсан бөхийн удам гээд л ярьдаг. Бөхийн удамтай юу
-Байхгүй ээ.
-Монголын чөлөөт бөхийн холбоо бүрэлдэхүүнээ шинэчилсэн. Энэ ч үүднээс тамирчдын амжилт гаргах нөхцөл байдал ч гэсэн дээшилж байгаа нь харагдаж байгаа. Залуу тамирчны хувьд ямар бодолтой явдаг вэ?
-Сайн ажиллаж байгаа. Тамирчид маань гадагшаа тэмцээн уралдаанд хэнээс ч хараат бус бэлтгэл сургуулилтаа базааж байна. Энэ жил л гэхэд, бэлтгэлийн төвтэй боллоо. Биднийг амжилт гаргах бүхий л нөөц бололцоогоор хангаж чадаж байгаа. Олимпын наадамд оролцох тамирчдаас гадна, залуучууд, өсвөрийн тамирчдаа маш ихээр дэмжиж ажиллаж байгаа. Цаашдаа ч энэ эрчээрээ ажиллана байх. Энэ дашрамд аваргууддаа, чөлөөт бөхийн холбооны нийт ажилчид, багш дасгалжуулагчиддаа баярлаж явдагаа илэрхийлэх нь зүйтэй байх.
-Асуухгүй өнгөрч боломгүй нэг зүйл байна. Энэ нь чиний багш А.Энхээ гавьяатын тухай юм л даа. Та нарын амжилт ч гэсэн А.Энхээ багштай салшгүй холбоотой байх?
-Тэгэлгүй яахав. Багшдаа их баярлаж явдаг. Ёстой л нөгөө баярлалаа гэдэг үгийг хэдэн удаа ч хэлсэн багадахаар хүн л дээ. Тиймээс багшийнхаа энэ их хичээл зүтгэл, ачийг нь амжилтаараа л хариулахыг хичээдэг. Хэзээ нэгэн цагт шавь нь чадна гэж хэлмээр байна. Миний багш хүнд бэртээгүй бол олимпын медальтай ч байх байсан. Тиймээс багшийнхаа гаргаж чадаагүй амжилтыг шавь нь гаргах болно л гэж боддог.
-Ер нь, тамирчин хүн ямар байх ёстой юм бэ. Би тамирчдаас энэ асуултыг асуух дуртай л даа. Хүн бүр өөр өөрийн гэсэн хариулт өгдөг?
-Өөрийнхөө зан аашын хувьд төлөв даруу, бэлтгэл сургуулилтаа ч гэсэн хэнээс ч шантрахгүй хийж чаддаг байх хэрэгтэй. Хэний ч итгэлийг алддаггүй хүнийг тамирчин хүн гэж хэлэх байх аа.
-Үндэсний бөхөөр хичээллэдэг үү ?
-Хичээллэж байгаагүй ээ. Харин энэ жилээс бэлтгэл хийх бодол байна уу.
-Шүтлэгтэй биз?
-Өө байлгүй яахав. Бэлтгэлээс гадна шүтлэгээрээ урам зориг орно ш дээ.
-2016 оны олимпод оролцож чадах болов уу?
-Чадна. Өөртөө итгэлтэй байгаа.
/Асуулт болгонд минь өөртөө итгэлтэй хариулах түүний мөрөөдөл нь багшийнхаа хүрч чадаагүй тэр оргилд гарах. Сайхан юм аа. Монгол Улсын гавьяат тамирчин А.Энхээ идэр залуу насандаа тэргэнцэр дээр шилжихэд сэтгэл нь ямар их эмтэрч байсан бол оо. Тухайн үедээ бүхий л амьдралаа зориулсан их спортоо орхихдоо хүрч чадаагүй оргил, оролцохыг хүссэн тэмцээн уралдаандаа орж чадаагүйдээ гутарч, амьдралд ямар их шантарч байсан бол. Тэгвэл тэр өнөөдөр сайн хань ижил, сайн шавь нарын буянд сэтгэлээрээ баян яваа нэгэн.
Магадгүй түүний шавь Б.Нямбаяр нь 2016 оны олимпод аваргалчихаад “Багшийнхаа хийж чадаагүйг шавь нь бүтээлээ. Энэ миний туйлын зорилго байсан юм” хэмээн суух байх. Тэр үед та шавиараа бахархаарай. Б.Нямбаяртаа дараагийн тэмцээн уралдаанд нь амжилт хүсье./

0 Сэтгэгдэл
2012.12.19