БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
АҮЭБЯ:ОХУ-ын автобензиний экспортын хоригт Монгол Улс хамаарахгүй гэв
Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учрал Г.Занданшатарыг танхимынхаа сайдаар ажиллахыг урилаа
Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
Туркууд Сирийн нутаг руу дайрлаа
Туркийн армийн анги, нэгтгэлүүд хуягт, танк, нисдэг тэргийн дэмжлэгтэйгээр Сирийн хилийг давж, курдууд голдуу амьдардаг Жаралблус хотыг эзлээд байгаа тухай мэдээ ирлээ. Press-TV нэртэй Ираны сансрын суваг энэ тухай мэдээлсэн учир дэлхийн нийт энэ мэдээнд эргэлзээтэй хандаж байгаа.
Гэсэн хэдий ч үүнээс өмнө Туркийн Засгийн газар Курдын Ажилчдын Намын дайчид орогносон тохиолдолд ямар ч эргэлзээгүйгээр шууд байлдааны ажиллагаа эхлүүлнэ гэдгээ өмнө нь мэдэгдэж байсан. Гэтэл олон эх сурвалжийн мэдээнээс үзвэл курдууд нь Сирийн хойд нутагт зүгээр ч нэг үүрлээгүй, өөрийн гэсэн шалган нэвтрүүлэх цэгүүд байгуулж эхэлсэн байна. Тэгэхээр Курдын ажилчдын намтай олон жилийн турш байлдаж байгаа туркууд үүнийг зүгээр хараад суух нь юу л бол.
Сирийн эрх баригчид туркуудтэй шууд тулахаас болгоомжилж байгаа болохоор курдуудыг зэвсэг, шатахуунаар хангах замаар дэмжиж бамбай бариад, Туркийн арми ч Сирийн армитай тулах хүсэлгүй байгаа болохоор курдуудтай байлдахын завсар Сирид байлдаж байгаа лалын хэт даврагсадыг далдуур зэр зэвсэг, сум, шатахуунаар хангах замаар "чимхээд" ер нь тун ч ээдрээтэй зүйл болж байгаа аж.

Ц.Хас
0 Сэтгэгдэл