Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөцлөлтөд анхаарч ажиллахыг үүрэг болгов Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо Н.Отгонбаяр: Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна Японы Засгийн газар байнгын оршин суух зөвшөөрөл авах шалгуурыг нэмэгдүүлнэ Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа Нийслэлд шинээр баригдаж буй барилгуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист Намын урилгаар тус улсад айлчилж байна Увс аймгийн хүнсний үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ “Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталлаа Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
Баянхонгорын “Бага олимп”-ийн бамбар бадамлалаа
УИХ-ын гишүүн Х.Баттулгын санаачилгаар 2008 оны тавдугаар сард Баянхонгор аймагт анх удаа бага олимпийн бамбарыг буухиалж, дөрвөн жил тутамд уламжлал болгон зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн нь аймгуудаас анхдагч болсон юм.


Спортын хөгжилд шинэ хуудас нээсэн “Баянхонгор бага олимп-2012” энэ сарын 10 нд нээлтээ хийн хонгор нутагт бага олимпийн бамбар бадамлалаа. Бага олимпыг Монголын Үндэсний олимпийн хороо, Биеийн тамир спортын газар, “Ардчилал сан”, “Техник импорт нэгдэл”, “Женко” клуб, Баянхонгор аймгийн ЗДТГ, Баянхонгор аймгийг жишиг аймаг болгох хөтөлбөр, Баянхонгор аймгийн салбар хороод хамтран дөрвөн жилд нэг удаа зохион байгуулж байхаар болсон бөгөөөд энэ жил ийнхүү Лондонгын олимптой уухай хадаан хоёр дахь удаагаа болж байгаа юм.

“Баянхонгор бага олимп-2012”-ыг нээн Баянхонгор аймгийн  төв цэнгэлдэхэд 20 сум, 9 багийн тамирчид парадаар  жагсан хүндэтгэлтэйгээр орж ирсэн юм. Мөн энэхүү парадын гол зочид бол “Лондон-2012”-ын шилдэг тамирчин, Спортын хорооныхон, Баянхонгор аймгаар овоглосон алдартнууд болох Лондон-2012 олимпийн хүрэл медальт, ОУХМ С.Ням-Очир, МУГТ Х.Цагаанбаатар, Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням, ОУХМ М.Уранцэцэг,  ОУХМ П.Лхамдэгд, МУГТ Х.Болдбаатар гээд амжилтаараа буухиалсан шилдэг тамирчид нээлтийн ёслолд оролцлоо. Бага олимпийн нээлтийн ёслолд хөгжмийн зохиолч Б.Чинбат, “Sweetymotion” хамтлаг Төрийн дууллаа эгшиглүүлэн  Баянхонгорын төв цэнгэлдэхэд Монгол улсын далбаа, Лондон-2012 олимпийн далбаа, аймгийнхаа далбааг ёслол төгөлдөр мандууллаа. Баянхонгор аймгаас төрөн гарсан ОУХМ, Дэлхийн аваргын хүрэл медаль, Универсалийн аварга, залуучуудын улсын аварга М.Уранцэцэгт “Баянхонгор бага олимп-2012”-ын бамбар асаах эрхэм хүндтэй үүрэг ногдон бага олимпийн бамбарыг асаасан юм.

Бага олимпийг нээн УИХ-ын гишүүн Х.Баттулга үг хэлсэн юм. Тэрбээр “Шинэ залуу тамирчдыг дэмжих зорилготойгоор дөрвөн жилд нэг удаа болж байхаар зохион байгуулж буй “Бага олимп” амжилттай болж байна. Анхны олимпод спортын есөн төрлөөр гурав хоногийн турш болж, Баянхонгор аймаг олимпоор амьсгалж байсан билээ. Бидний уриа бол “Бага олимп”-оос их олимпийн оргил өөд тэмүүлэх явдал юм. Үнэхээр  монголчууд бид олимпийн аварга болохыг олон жил хүсч байсан. Бидний хүслийг Н.Түвшинбаяр Бээжингийн олимпоос алтан медаль авснаар биелүүлж байсан юм. Энэ нь ч бидэнд “Бага олимп” бага ч гэсэн үүргээ гүйцэтгэж байна гэж бодогдуулсан” гэв. Бага олимпийн нээлтэд “Харанга”-ын Ц.Чулуунбат, “Anemone” хамтлаг, дуучин A-Cool, дуучин Л.Насанбуян нар ая дуугаа өргөн Баянхонгор аймгийн бяцхан хүүхдүүд гимнастикийн тоглолтоороо бэлэг барин “Хан Монгол” хамтлагийн циркчид “Морьтны гайхамшиг” үзүүлбэрээ толилуулан бага олимпийн нээлтийг өндөрлүүлсэн юм.

Бага олимпод Баянхонгор аймгийн 20 сум, 9 багийг төлөөлсөн нийт 28 баг 756 тамирчин оролцож, арван төрөлд аваргуудаа тодруулах юм.

Өчигдөр бага олимпийн хүрээнд волейбол, ширээний теннис, ширээний теннисний ганцаарчилсан төрөл, үндэсний бөх, чөлөөт бөхийн төрөлд шилдэг тамирчдаа  шалгаруулсан бол өнөөдөр сагсан бөмбөг, шатар, ширээний теннисний холимог төрөл, хүүхдийн хөл бөмбөг, жүдогоор үргэлжилэх юм. 

“Бага олимп” гурван өдөр үргэлжлэх бөгөөд маргааш сүүлийн шатны тэмцээнүүд болж, хаалтаа хийнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан