Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Өнөөдөр баярын өдөр

Монголын жүдочдын баярын өдөр өнөөдөр. Жүдоч гэж тодотгосон ч монгол түмний баярын өдөр. Өдгөөгөөс дөрвөн жилийн өмнө урд хөршид болсон дэлхийн спортын их наадмаас Монгол түмэн анхны алтан медалиа гардсан. Зөвхөн жүдогийн холбоо л түүнийг медаль чангаана гэж итгэж байсан. Харин их спортын хувьд Найдангийн Түвшинбаяр битүү морь байлаа. Булган аймгийн Сайхан сумаас бэлтгэлийн хувцсаа үүрээд Улаанбаатар хотод ирж байсан хүү Бээжингийн олимпод зодоглож, дэлхийн аваргуудыг төвөггүйхэн ялж, жүдогийн ертөнцөд нэгэн цахиур хагалсан билээ. Монголчуудын хувьд Н.Түвшинбаярын авчирсан алтан медаль 44 жил хүлээсэн их хүлээлтийн цангааг тайлсан юм. Монгол даяараа энэ өдрийг хэрхэн тэмдэглэж байсныг уншигчид мартаагүй буй за.
Жүдогийн -100 кг-ын жин бол Монголынх юм шүү гэдгийг тэрээр энэ удаагийн Лондонгийн олимпод ч бататгаж чадлаа. Наймдугаар сарын 14 гэдэг энэ өдөр үнэхээр Түвшинбаярынх бас жүдогийнх, монгол түмнийх юм шүү.

0 Сэтгэгдэл